Нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болжээ.

Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрхзүйн орчин бүрэн шинэчлэгдсэн байна.

Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулах бөгөөд энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна.

1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэх ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-06-27 06:14:13
    Arai dendnee 100 yamaand 60 Uhna hereggui sh dee Zogzolmaa said guai ?
    59.153.115.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2018-06-27 04:54:26
    Ингэж хуурхаан боль. Нааначинь бөөн авлига. Хурдхан хувьчлал явуул. Боловсрол ерөөсөө дампуурсан. Их багагүй хувьчил.Ядаж цэвэршинэ дээ.
    66.181.168.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2018-06-27 03:34:13
    90 iig ni tatan buulga
    66.181.160.117
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-27 02:36:15
    еерее еерсдедее итгэмжлэл егеед л тоог нь арав дахин багасга даан ч чадахгуй л дээ щямар хятад биш дээ манайд чинь ийм олон их дээд сургууль хэрэггуй
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах