Цагдаагийн машины жолооч гарцгүй газраар гарч явсан согтуу иргэний аминд хүрчээ
Хоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг болжээ.

ЦЕГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйж яваад машинд дайруулжээ. Улмаар эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүнд гэмтсэн иргэн нас барсан гэнэ.  

Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна.
 
Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.
 
Ослын талаар Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулдаг. Гэтэл явган зорчигчид өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Эл удаад ч мөн иргэний хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй харамсалтай осол гарсан. Замын цагдаагийн алба хаагч ч гэсэн замын хөдөлгөөнд оролцогч иргэн хүн. Тиймээс цагдаа гэдэг утгаар биш замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч гэдэг утгаар иргэд та бүхэн асуудалд хандах нь зүйтэй.

Эл хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-28 14:37:17
    Ажлаа тарсан үед яагаад албаны машиныг хувьдаа хэрэглэж гэрлүүгээ явж байсан юм бэ.
    202.179.31.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Ggg 2018-06-28 13:08:58
    Hun dairch alchihaad gemgui tsarailaad l amidraad bj chadah, mair ch yum daa
    66.181.190.32
    Мэдэгдсэн Хариулах
  • хайран залуу 2018-06-28 11:19:59
    ХУРДаа хэтрүүлж л мөргөсөн байна. Цагдаа хүн анхааралгүй явж болох уу? ХЭн байх нь хамаагүй, хайран залуу нэг онгироо жолоочийн гайгаар амиа алдлаа
    103.26.193.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-28 09:14:18
    Хохь нь нэг согтуу ч далд орог хэнд хэрэгтэй юм.
    103.229.120.62
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-06-28 04:57:48
    зүгээр орхи цаашаа. замын буруу гээд хаа.
    122.201.24.111
    Мэдэгдсэн Хариулах
  • v 2018-06-28 02:45:53
    sogtuu hun buruudaj duusch bga yum bn tee hun dairsan hun n yah bolj bn
    202.9.47.178
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-06-28 02:55:03
      Ugaasaa buruudahas bish yadgiin,mal shig l haa durtai gazraaraa garch bdagaas bolj bgaan,hund gai bolson yumnuud
      43.228.130.62
      Мэдэгдсэн Хариулах
    • Хуульч 2018-06-28 02:50:53
      Явган зорчигч согтуу үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан тул жолоочид хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаана
      43.242.240.198
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-28 02:17:32
    согтуу юмнууд хаа байгаа газартаа хунд гай болж байх юм даа
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-06-28 02:08:08
    TEGEED YAHIIN .SOGTUU HUN GUINESHUU GEED TEMDEG TAVIH YM UU.
    106.68.34.244
    Мэдэгдсэн Хариулах