Лионель Месси: Бурхан бидэнтэй хамт, биднийг орхихгүй гэдгийг мэдэж байсан

Өчигдрийн хамгийн гол үйл явдлын нэг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентин ямар ч байсан үлдсэн явдал юм. Санкт-Петербургт болсон тоглолтын үеэр Лионель Месси тэргүүтэй өмнөд америкчууд Нигерийн шигшээг 2:1-ийн харьцаатайгаар хожсон байна. Ялангуяа Мессигийн хувьд энэ тоглолт хамгийн чухал байлаа. Хөлбөмбөгийн бараг л бүхий л оргилд хүрсэн түүний хувьд нэг л зүйл дутуу байсан юм. Харин одоо тэр аваргын алтан бөмбөгийг барих магадлал өндөр болоод байна.

ДАШТ-ий эхний тоглолтод Месси бараг л эсрэг баатар болон хувирсан билээ. Тэрбээр торгуулийн цохилтоор оноо авч чадаагүй төдийгүй түүний баг Исландтай хийсэн тоглолтод тэнцэж, фанатуудаа гонсойлгосон. Харин Хорваттай хийсэн тоглолтоор Лео болон түүний багийнхан 0:3-аар ялагдсан. Тэгвэл Нигеритэй хийсэн шийдвэрлэх тоглолтын үеэр Месси ялалт авч ирэх гоол оруулж, од болжээ. Тоглолтын дараа Лео илт сэргэж, амжилттай тоглолтынхоо талаар ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.
 

Ялалтдаа итгэлтэй байсан талаар


Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Зөвхөн гурван оноотойгоо холбоотой биеэ барих зэрэг ямар нэгэн асуудал мэдрэгдээгүй. Хэдийгээр цухалдаж байсан ч тайван байлаа. Хорваттай хийсэн тоглолтын үеэр 0:1-ийн харьцаа хүртэл сайн байсан. Дараа нь хэрэггүй хоёр гоол алдсан. Тэд энэ тоглолтод биднийг хүнд байдалд оруулсан.
 

Амжилтдаа талархах тухай


Миний талаар заримдаа ярьдаг хий дэмий зүйлээр тархиа дүүргэхийг хүсдэггүй ээ. Гэхдээ Бурхан бидэнтэй хамт, биднийг орхихгүй гэдгийг мэдэж байсан. Миний хувьд үндэсний шигшээгийн футболк маань хамгийн чухал.
 

ДАШТ-ий үеэрх зовлон шаналлын тухай


Бид тоглолт болгоноор л зовдог. ДАШТ-д ч ийм зовлон шаналалгүй байдаггүйг харуулж байна. Бид ийм их зовно ч гэж бодоогүй. Харамсалтай нь үнэхээр хүнд байсан. Гэхдээ бид цаашаа ахиж чадлаа.
 

Ирээдүйн өрсөлдөгчдийн тухай


-Франц маш хүчтэй тоглогчид, сайн хамгаалагчид, хагас хамгаалагчид, довтлогчидтой. Тэд маш тэсрэлттэй, хурдтай. “Барселона’’-гаар бид хэдэн тоглогчийг нь мэднэ. Би тэдний эсрэг юу хийхийг мэднэ. Тоглолт Францын хувьд амаргүй байна гэж амлаж байна.

Аргентины шигшээ Францын эсрэг Казаньд энэ сарын 30-нд тоглох юм байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.