Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Он гарсаар зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 38 хүн амь насаа алджээ. Үүнээс 8 нь хүүхэд, 30 нь насанд хүрэгсэд байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

Иймд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж гаргаад байна.  

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ 07 дугаар сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна.

Иймд ОБЕГ-аас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараатай зохион байгуулж, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэх нэгдсэн арга хэмжээ 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.