Хуурамч шатахуунтай гэх “Магнай трейд”-ийнхэн үнээ 2040 төгрөгт хүргэжээ

Хөлбөмбөг үзээд хөөрч байх хойгуур шатахуун импортлогчид бензиний үнээ 30-120 төгрөгөөр нэмж, нийгмийг цочиролд оруулж шуугиан дэгдээв. Одоо яах вэ, ямар арга хэмжээ авах вэ, Засгийн газар болон салбар яам, харьяа агентлаг газрууд нь ямар шийдвэр гаргах вэ гэсэн хүлээлт бий болчихов.

Наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл үнэн байв. Шатахуун импортлогчдын үнээ нэмэх арга улам нарийссан байна.

Захын болон зам зуурын, зуслангийн газруудад байрлах ШТС-иудад үнээ нэмж байгаа хотын төвд байрлах шатахуун түгээх газруудад дээрээ үнээ нэмсэнд ард иргэд, жолооч нар бухимдалтай байгаа юм. Ийнхүү нэг жилийн дотор гурван удаа нэмлээ, энэ ч арай л дэндсэн шийдвэр гэж хэлнэ.

Энэ үзэгдлийг нам засагтай холбож тайлбарлаж хардах нь зөв. Муу хэлүүлээд байсан АН-ын үед овоо хэдэн жил тогтвортой байсан нь үнэн юмсан. Харин МАН-ын үед маналзуулад гурав дахиа нэмчихлээ. Өвөл, оны эхэнд хэдэн төгрөг нэмчихвэл алдагдалгүй гээд гоншигноод байсан импортлогчид яасан ханаж цаддаггүй, шунал нүүрлэсэн хүмүүс бэ. Өнөөдрийн байдлаар бүх ШТС-иуд үнээ нэмсэн байна. АИ-92 1810-2040 болтлоо нэмэгджээ.

Тухайлбал, хуурамч шатахуун зарж борлуулдаг гэх МТ буюу магнай трейдийнхэн үнээ огцом өсгөж 2040 болгосныг өчигдөр олж харлаа. ЭХЭМҮТ-ийн арын замаар Бичил хороолол уруудах замд байрлах МТ ШТС АИ-92 үнийг самбартаа 2040 гэж бичжээ.

Мөн нийслэлээс зайдуу ШТС-иуд их нэмсэн харагдаж байгаа юм. СХД-ийн аюулгүй тойргийн хажууд байрлах Петровис АИ-92 шатахуунаа 1850 болгосон байх, Монсуль 1650 төгрөгийн үнэтэй байдаг шатахуунаа 1680 болгож 30 төгрөгөөр нэмжээ. Түгээгчид нь “Бид мэдэхгүй ээ, бензиний үнэ нэмэгдэнэ шүү гэж дээрээс хэд хоногийн өмнө хэлсэн. Тэгээд хоёр хоногийн өмнөөс нэгдсэн байдлаар нэмчихлээ” гэж хэнэг ч үгүй мэдээгүй дүр эсгэж байна билээ.  Хэдхэн жилийн өмнө 1500 төгрөгийн үнэтэй байлаа. Өнөөдөр хэдэд хүрэв. Жил өгсөх тусам үнэ нэмэгдэж байгаа шалтгаан юу бэ.

Нөгөөтэйгүүр Засгийн газар болон бодлого боловсруулагчид даам гарч даварсан шатахуун импортлогчдод дарамтуулж байгаа нь илт харагдана.

Салбарын сайд нь “Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийх гэж Төрийн ордонд ирээгүй” гэж хэлээд сэтгүүлчдээс бултчихсан юм билээ. Ямар нэгэн хуйвалдаан хор найруулаад байхад сайд нь мэдээгүй гэж мэлзэж байх гэж дээ. Хэдхэн сарын өмнө шатахууны үнийг дахин нэмэгдүүлэхгүйн төлөө ажиллана гэж мэдээлж байсан хүмүүс бантан хутгаад зугтчихав уу гэж хардмаар. Чоно борооноор гэдэг шиг ямарваа нэгэн баяр наадмыг угтаж шалтаг гаргаж байгаад, ард иргэддээ халгаатай шийдвэр гаргадаг муухай жишиг бүр тогтчихлоо шүү. Үнэндээ хэлэх үг, хэлэлцэх үйл ард иргэдэд алга байна.

Бодлого боловсруулагчдын арчаагүй, буруутай үйлдлээс болж ард түмний нуруун дээрх ачаа улам хүндэрч байгааг мэдэх болов уу. Одоо шатахууны үнээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт цойлно. Хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэх сургаар хүнсний ногоочид ногооны үнээ хаданд гаргасан гэж ярьж байхыг сонсов. Энэ үнэн байх, ногооны үнэ арай л огцом нэмэгдсэн байна билээ.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-12 15:37:16
    Uchir medehguu baij gvtgehee bolih heregtei
  • bitgii davaraarai 2018-06-29 10:36:23
    hugiin novshnuudiig bvgdiig n buudval taarna, chutgurlvvgee toniloosoi,
  • Шуналтнуудад 2018-06-29 10:15:53
    хүнсний ногоочид хятадаас ногоо тээвэрлэж ирж байгаа болохоороо бензиний үнийн өсөлтөд өртдөг гэнэээ
  • ууртай хүн 2018-06-29 05:26:49
    76 үнээ засаг нэртэй дураакууд хэдэн шулаачаа дийлэхгүй бол ардуудад эрхийг нь өгчих дор нь арга хэмжээ авна газрын хөрснөөс хөөргөнө шүү
  • Бат 2018-06-29 01:55:05
    Зах зээлийн нийгэм гэхээр ихэнх нь бие биенээ хулхидах гэж ойлгосон уг нь чанар хүнд хүрсэн үйлчилгээ юм тэгэхлээр ард түмэн минь энэ колонкоос нь бүү түлш ав