АСЕМ-тай холбоотой 17 албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэв

Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн АСЕМ-ын үр дүнгийн талаар Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн.

Тухайлбал, АСЕМ нэрийдлээр их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ дээрх газраас дуулгасан юм.

Тэгвэл энэ хууль бус үйлдэлд холбогдсон 17 албан тушаалтныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч хүмүүсийн нэр нь тодорхойгүй байгаа. Нэгэнт хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа бол нэрсийг нь зарлах боломжтой эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад “АСЕМ-тай холбоотой асуудлаар манай Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Саяхан Үндэсний Аудитын газраас АСЕМ-тай холбоотой асуудлыг шалгаад тодорхой албан тушаалтнуудад холбогдох тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудыг ирүүлсэн. Хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуулиар бол нэрсийг нь зарлах боломжгүй” гэв.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2018-06-29 11:40:43
    Zaaval nereer yahiinbe. Sar luu niseh bish hereg haagdval heregtei ued uhaad l gargaad irne. Zovlonguishdee. Deeshee l tseverleh heregtei baina.
  • ЗОЧИН  2018-06-29 07:55:45
    17 ХҮНИЙ НЭРИЙГ ЗААВАЛ ЗАРЛА. НУУХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. НУУНА ГЭДЭГ НЬ НО ИХ БАЙНА ГЭСЭН ҮГ !!!!!!!!!!!!!!!!!
  • Zochin 2018-06-29 04:59:15
    АТГ үнэхээр хууль мөрдөдөг үү, шаал худлаа, хууль бус юмыг хамгаалах болохоороо л нэг их хууль ярих юм,
  • яая 2018-06-29 03:04:21
    Гайхал Элбэгдоржийн хоморгонд 17-оор тогтохгүй олон хүн дээлээ нөмөрнө дөө.
  • яана даа, харамсаж байна 2018-06-29 02:16:50
    АВЛИГАЧИД, луйварчдыг хайцаалан хамгаалах хэрэг юу байна. ИДСЭН уусан нь тодорхой хэргийн эздийг зарлах ёстой. ХАМГААЛАХ хэрэггүй