Талийгаач хүүд зориулж дурсгалын самбар босгоно
Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амиа алдсан 11 настай хүүгийн гэгээн дурсгалд зориулан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг нь засаж өгөхөөр фэйсбүүкийн зарим бүлгэмийнхэн нэгдэж эхэлжээ.

Тухайлбал, “Хөлбөмбөгийн хорхойтнууд” бүлгэмийн залуус хандив цуглуулж, хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг хүлээлгэн өгсөн байна.

Мөн “аавуудын бүлгэм”-ийн гишүүд тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлан, тоглож байгаад золгүй байдлаар амиа алдсан хүүд дурсгалын самбар босгож өгөхөөр болжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.