Уурхайн бүсэд газар хөдөлжээ
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр/06.28/ хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын  Хараа багийн “Бороо гоулд” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ талаар  Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад 'Тухайн газар нь “Бороо гоулд”  уурхайн бүс, айл өрх нутагладаггүй. Баянгол, Мандал сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй' гэв.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.