Элсэгчид батламж хуудсаа хаанаас авах вэ
Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдрийн турш үргэлжлээд энэ сарын 20-нд дууссан.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 43 мянга гаруй хүүхэд шалгалтаа амжилттай өгөөд байгаа юм.  Шалгалтаа өгсөн сурагчид одоо шалгалтын дүн оноогоо хүлээх, батламж хуудсаа гардах, сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэх “том ажил”-ыг хүлээж суугаа.

Тиймээс шалгалтын батламж хуудас болон дүн, оноотой холбоотой зарим мэдээллийг хүргэе.

Шалгалтын дүн хэзээ гарах вэ

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй

Шалгуулагчдын батламж хуудсыг долдугаар сарын 05-наас өмнө тарааж дуусна. 

Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.