13 настай охины амийг  зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдийг хаалттай шүүж байна
Өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын нэгэн өрөөнд 13 настай А гэх охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Тус хэргийг үйлдсэн гэх хоёр залуу өдгөө хоригдож байгаа. Харин тэднийг шүүх хурал өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд яг одоо хаалттай үргэлжилж байна. Учир нь хүн амь, хүчингийн хэрэг учраас ийнхүү хаалттай хэлэлцэх шийдвэр гаргасан байгаа юм.

Одоогоор шүүх хурлын танхмын гадаа “Лантуун дохио” ТББ болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр ирсэн "Холун хатны үрс " ТББ-ын 10 залуучууд ирсэн уриа лоозон барьсан зогсч байна.

Шүүхийн гадаа охины ээж талийгаач охиныхоо зургийг барьж зогсох бөгөөд охины эмээ, өвөө нь ч мөн гадаа шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахыг хүлээж зогсоно.

Харин хохирогч охины аав Т.Лхагвасүрэнг шүүх хурлын хохирогчоор тогтоосон учир шүүх хуралд оруулсан байгаа аж. Талийгаач охины ээж “Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай, бяцхан үрсээ гараасаа битгий салгаарай гэж хүсч байна” хэмээн хоолой зангируулан, хоёр нүдний нулимсаа арчин байж ярив.

Харин шүүхийн эх сурвалжийн хэлж буйгаар энэ хурал удах шинжтэй байна. Хурлаас ямар шийдвэр гарсан талаар мэдээлнэ гэлээ.





О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • denduu yumaa  2018-06-29 13:48:04
    uushgind arhi orson gedeg chin hucheer shahaj uulgasan gesen ug dee. zugeer hunii uushig ruu tiim ih arhi zugeer oroh uu? huviin arga hemjee avch alah heregtei....
    111.239.40.93
    Мэдэгдсэн Хариулах