Энэтхэгчүүд  “Rice Buck­et Challenge”  аяныг эхлүүлэв
Хандив өргөх эсвэл толгой дээрээсээ ус асгах гэсэн хоёр сонголттой өвчтэй хүмүүст туслах “Ice Buck­et Challenge” аян дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон. Урлаг соёлын алдартнуудаас эхлээд улс төрийн зүтгэлтнүүд хүртэл энэ аянд нэгдэж буй билээ.
 
 Тэгвэл Энэтхэгт ядуу хүмүүст будаа хандивлах “Rice Bucket Challenge” гэх аян явагдаж эхлээд байгаа гэнэ. Энэхүү үйл ажиллагааг энэтхэг сэтгүүлч Манжу Лхас санаачилжээ. Тэрбээр “Ice Bucket Challenge” аянд оролцож, ус гарздахаас өөр Энэтхэгийн байдалд тохирох юу байж болох вэ гэж бодсон. Ингэсний дүнд будааг ашиглах нь зүйтэй юм байна гэж бодсон юм. Будаа бол бидний гол хоол хүнс бөгөөд хэдэн ч cap хадгалж болдог игүү дээ” хэмээн ярьжээ. Ядуу хүмүүст хувин будаа хандивлаж, тэр зургаа интернэтэд тавьж, найзуудыгаа энэхүү аянд нэгдэхийг уриалах маягаар тус аян үргэлжлэх аж.
 
Энэтхэгт эхлүүлсэн “Rice Buck­et Challenge” аянд Энэтхэгийн алдартнууд нэгдэж байгаа ч, саяхнаас л хүмүүс мэдэж эхлээд байгаа гэнэ. Сэтгүүлч Манжу Лхасын санаачилсан үйл ажиллагаа телевизийн нэвтрүүлгээр цацагдаж улмаар твиттер, фэйсбүүк зэрэг сошиал медиагийн хэрэглэгчдээс ихээхэн сайшаал хүртэх болжээ. Швед, Их Британи зэрэг гадаад орнуудаас ч гэсэн магтаалын зурвас их ирэх болсон байна. “Ice Bucket Challenge” аянд олон урлаг соёлын алдартнууд нэгдэж, одоогийн байдлаар 70 сая ам.доллар цуглараад байгаа юм байна.
 
Харин энэтхэгчүүдийн эхлүүлсэн “Rice Bucket Challenge” аян олон ядуу хүмүүсийн амьдралд нэмэр болох биз ээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.