Багш нарт зориулсан статистикийн арга зүйн анхны гарын авлага гарлаа

БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” ном гаргалаа. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нар ЕБС-ийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд хамтарсан тушаалд гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд уг ЕБС-ийн багш нарт зориулсан анхны гарын авлага гарч байгаа нь энэ юм.

Дэлхийн банкны “Статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан номын нээлт өнөөдөр БСШУСЯ-ны ёслол хүндэтгэлийн танхимд болж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нар оролцож номын агуулга, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Ном нь гурван бүлэгтэй бөгөөд 1-11-р ангийн хичээл дээр тулгуурласан. Сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтанд хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэц агуулгатай. Анги бүрээр нь ангилсан дэд бүлгийн ард нэмэлт даалгавруудтай. Номын агуулгын бүтцийг дүрсжүүлэн багшид хэрэглэхэд хялбар байдлаар шийдэж, бодлого болон түүний бодолтыг илүү бодит тоо жишээг түлхүү ашиглажээ. Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын 798 сургууль байдаг бөгөөд энэхүү номыг 8000 хувь хэвлүүлж сургуулиудад үнэгүй тараана.
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.