Эрдэмтэд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй уураг нээжээ

Нидерландын Гронингений их сургуулийн эрдэмтдийн баг крио-электрон микроскопыг ашиглаж эмийн бодисыг бий болгодог ASCT2 уургийн бүтцийг тайлбарлажээ. Тэд судалгааны ажлын үр дүнгээ “Nature Structural & Molecular Biology” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Хүний ASCT2 уураг нь хоёрдогч зөөвөрлөгч болох SLC1 уургийн бүлэг бөгөөд жижиг саармаг амин хүчлийг зөөвөрлөхөд зориулагдсан ажээ. ASCT2 нь хорт хавдрын эсүүдэд зохицуулалт хийж, олон ретровирусын рецептор болж үйлчилдэг уураг юм байна. Энэхүү уураг нь 3.85Å нарийвчлалтай ажээ.

ASCT2 уураг нь хүний эсэд глутамин гэх амин хүчлийг оруулж ирдэг ба тэдгээр эсүүдийн амин хүчлийн тэнцвэрийг тогтворжуулж байдаг гэнэ. Хэд хэдэн хорт хавдрын үед глутамины хэрэгцээ ихэсдэг учраас ASCT2 уургийн хэмжээ нэмэгддэг. Цаашилбал, ретровирусын хэд хэдэн төрлүүд энэ уурагт эхний залгаагаар холбогдсоноор хүний эсэд халдварладаг байна. Уургийн өгөгдлийн сан болох Protein Data Bank-д энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр энэхүү уургийг бүртгүүлсэн байна. Уургийн PDB код нь 6GCT ажээ.

ASCT2 уургийн бүтэц
 

Эх сурвалж: rug.nl
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.