Шавж хорхой болон могойд хатгуулбал ямар арга хэмжээ авах вэ

Зуны улиралд иргэд төрөл бүрийн шавжинд хатгуулан, гар хөл нь хавдах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэвч иргэд ямар шавж аюултай болон тэдгээрээс хэрхэн хамгаалахаа мэддэггүй.

Тиймээс шавж, амьтанд хазуулахаас урьдчилан сэргийлэх, хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх эргүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

 

Шумууланд хазуулсан үед хэрхэн хурдан эдгээх вэ



 

Загатнахаас урьдчилан сэргийлэх арга
 

  1. Хазуулсан хэсгээ маажиж болохгүй. Маажих нь хорыг тархааснаар улам их загатнах болно. Тиймээс тэвчээд аль болох маажихгүйг бодоорой.

  2. Мөс тавь. Хазуулсан газар ихээр загатнаад тэсэхэд хэцүү байвал мөс тавь, эсвэл хүйтэн жин тавиарай. Энэ нь хавдахаас урьдчилан сэргийлээд зогсохгүй загатнахыг багасгана.

  3. Хазуулсан даруйдаа шууд хазуулсан газраа савандаж угаах хэрэгтэй. Ингэснээр загатнахаас урьдчилан сэргийлж чадна.

  4. Лаванда, самрын тос зэргийг түрхээрэй.

 

Хурдан эдгээх түрхлэгүүд

 

  • 3 халбага содыг 1 халбага устай холиод хазуулсан хэсгүүддээ түрхэнэ. 15 минут байлгаад усаар угааж арилгаарай. Энэ арга хазуулсан хэсгийн загатнахыг багасгах бөгөөд хорыг нь зайлуулдаг тул хурдан эдгэрнэ.

  • Давсыг устай холиод

  • Аспириныг бага зэрэг устай холиод 

  • Шүдний оо

  • Зөгийн бал

  • Лемоны шүүс

  • Банана зэргийг хазуулсан хэсгүүддээ түрхсэнээр хурдан эдгэрэх болно

 

Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй





 

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.
 

Урьдчилан сэргийлэлт
 

  •   Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх

  •   Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах

  •   Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

 

Авах арга хэмжээ:
 

  •   Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,

  •   Галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах

  •  Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих

  •   Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах

  •  Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

 

Шавж хорхойд хатгуулсан тохиолдолд яах вэ


Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.
 

Авах арга хэмжээ:
 

  •   Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах

  •   Шархыг нь иод, спиртээр арчих

  •   Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх

  •   Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

 

Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ



 

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.

Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
 

Шинж тэмдэг:
 

  •   Хатгуулсан газарт улайж хавдана.

  •   Хөхөрч цус хурна.

  •   Хордлогын шинж илэрч таталт өгнө.

  •   Шингэн ууж чадахгүй болно.

  •   Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.

  •   Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

 

Авах арга хэмжээ:
 

  •   Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.

  •   Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.

  •   Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.

  •   Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.

  •   Шингэн зүйл их уулгах

  •   Эмнэлэгт яаралтай хандах

  •   Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай

  •   Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох

  •   Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр /

  •   Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг /

  •   Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

 

Чихэнд хорхой орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ




Хэрэв та болон танай ойр дотны хүмүүсийн чихэнд шоргоолж, ялаа, цог хорхой  зэрэг амьд биет орсон тохиолдолд архи, сүү, ус хийгээд гаргаж болдог тухай уламжлалт арга байдаг.

Харин мэргэжлийнхэн чихэнд шоргоолж, ялаа, цог хорхой  орсон тохиолдолд гэрийн нөхцөлд спирт эсвэл бүлээн тос (ургамлын, оливийн ) дусаахыг санал болгодог байна. Ингэж агааргүй орчинг үүсгэснээр хорхой амьгүй болж үхдэг ба хөдөлж зовиурлах шалтгааныг алга болгодог байна. Харин үүний дараагийн алхам бол заавал мэргэжлийн эмчид хандаж хорхойг авахуулах хэрэгтэй.


Б.ОД
olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.