Солонгос хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэдэг байна
Хоол судлалын төвөөс Монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгос хоолны газруудын хоолны амт чанар, шим тэжээллэг байдалд судалгаа хийжээ.

Тус судалгаагаар хоолны газрууд нь тогтсоннэг амт, чанар стандартгүй, мэргэжлийн тогооч байхгүй, тогооч  нар нь байнга солигдож байдаг, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, бохир орчинтой, шим тэжээлгүй, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, хоолны зөв технологийн дагуу элдэв төрлийн амтлагч ашиглан амт оруулдаг гэх мэт алдаа дутагдлууд илэрчээ.
 
Түүнчлэн ясны шөл гаргахын оронд янз бүрийн хүчтэй амтлагч ашиглаж уламжлалт хоол бэлтгэх явцыг гажуудуулж байгаа нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хэмээн үзэж буй аж.
 
Дэлхийд Солонгос хоолыг хамгийн өргөн хэрэглэдэг улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлдэг байна. Манайд гэхэд 80 гаруй солонгос хоолны газар байдаг гэнэ.
 
Гэвч манайд солонгосын уламжлалт хоол хүнсний урлаг зөв системээр хөгжихгүй байгаа тал дээр Солонгосын Засгийн газар болон хоолны салбарынхан анхаарлаа хандуулсан байгаа гэж холбогдох албаныхан мэдэгдэв.
 
Мөн аялал жуулчлалын улиралд манайхыг зорин ирэх жуулчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь хоол унд байдаг гэнэ.  Тодруулбал, жуулчид Монголд идсэн хоол амт чанаргүй, хэт хурц байснаас ходоод гэдэс хямрах гэх мэт сэтгэгдлүүдийг илэрхийлжээ.
 
Иймд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо багасах хандлагатай байгаа тул Аялал жуулчлалын төв, хоол судлалын төвтэй хамтран нийтийн хоолны эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй байлгах тал дээр ажиллах хүсэлт тавьжээ.
 
Энэхүү асуудлыг “Хоол судлалын төв”-өөр дамжуулан нийтийн хоолны газруудад хэрэглэдэг мах, ногоо гэх мэтийг ангилан боловсруулж ресторанд хэрэглэхэд бэлэн болгож өгөх үйлдвэрийг ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж буй ажээ.
 
Ингэснээр хоол нэг стандартын дагуу, нэг чанартай, шим тэжээлтэй байдлаар хэрэглэгчдэд очно гэж үзжээ.
 
Мөн тус төв Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудыг мэргэжлийн тогоочоор хангах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж  хоолоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, мөн боловсрол олгох ажлыг нэг дор төвлөрүүлсэн анхны бааз болох зорилго тавьсан байна. Өөрөөр хэлбэл, солонгос хоолны жижигхэн цехийг бий болгосон байгаа юм.

Түүнчлэн Солонгосын мастер шилдэг тогооч ирж, өөрийн жор технологийг  монгол тогооч нарт зааж сургах бөгөөд монголчуудыг сургаж бэлтгэн Монголын зах зээлд солонгос хоолны газрыг монгол хүмүүс ажиллуулдаг болох боломжийг нээж өгч байна.
 
Солонгос хоолны газруудын алдаа, эрсдэл үйлдвэрлэлийн хэсэг дээр их гарч байна
 
 
Ингээд Солонгос хоолны газруудын стандарт, техник технологи, алдаа дутагдлын талаар Техник технологийн дээд сургуулийн хоол үйдвэрлэл үйлчилгээний тэнхмийн эрхлэгч Б.Цогзолмаагаас тодрууллаа.
 
Тус сургуулийн хувьд Солонгос хоолны их сургуультай хамтарч ажилладаг бөгөөд солонгос хоолны сургалт судалгааны төвийг хамт байгуулжээ. Энэ нь өргөжөөд өнөөдөр цех болж үйл ажиллагаагаа явуулан хүрээгээ тэлж, хүнсний аюулгүй байдлын стандарт, манайд хийдэг солонгос хоолыг аюулгүй чанартай, амт шимттэйгээр үйлчлүүлэгчдэд хүргэх ажлыг хийж байгаа гэсэн үг юм.
 
-Манайд өнөөдрийн байдлаар хоол үйлдвэрлэлийн салбар маань ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Хоол үйлдвэрлэлийн салбар хүний эрүүл мэнд амь нас, аюулгүй байдал тал дээр зайлшгүй анхаарах ёстой зүйл. Хоол судлаач хүний хувьд хэлэхэд, хоолны аюулгүй байдал, стандарт технологи баримтлах явдал, мөн хоолны цэсэнд шинж чанарыг илэрхийлэх асуудал тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас энэ байгуулагдсан судалгааны төв маань туршилтаар солонгос хоолны стандартуудыг бий болгож, туршсан бэлдэцээрээ Солонгос хоолны газруудын хэрэгцээг хангаж ажиллах судалгааны төвийг нээлээ. Солонгос хоолны стандартыг тогтоох, хүний эрүүл мэндэд тустай талаас шинжилгээ судалгаа хийж нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
 
-Манайд солонгос хоолны газрууд олон бий. Эдгээр газрууд хүнсний аюулгүй байдал, чанар амт, эрүүл ахуйн шаардлага, стандарт зэргийг хэр хангаж ажилладаг вэ?

-Хоолны газрын стандарт эрүүл ахуй гэж ярихаар хоолны газар тусгай стандарттай байх шаардлагатай. Мөн олон улсад мөрдөгдөж байгаа зохистой эрүүл ахуйн дадалуудыг нэвтрүүлэх тал дээр олон ажил хийгдэж байгаа. Хамгийн гол нь хэвших дадал бий болгох асуудал хоцрогдсон байна. Энэ нь хүний нөөцтэйгээ ч холбоотой гэж ойлгож болно.

-Манай улс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд гаргадаг нийтлэг алдаа байна уу?

-Байна. Хамгийн эхлээд хүнсний аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй. Тэгэхийн тулд зураг төслөөрөө зохион байгуулагдсан ажлын байр шаардлагатай болно. Хамгийн том алдаа гэхээр манай солонгос хоолны газрууд сайхан заалуудыг бий болгодог. Гэтэл үйлдвэрлэлийн хэсэг дээр хамгийн аюулгүй байдал ажиглагдах ёстой. Технологийн дагуу зөв зохион байгуулагдсан ажлын байр байх нь чухал. Гэтэл зураг төслөөрөө ажлын байр нь зохион байгуулагдаагүй, цэвэр бохир бүтээгдэхүүн холилдоод байгаад гол алдаа, аюул эрсдэл үүсээд байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрсдлийн үнэлгээ хийгдээд стандартаа шинэчлэх, аюулгүй байдлыг хангах асуудлыг салбарын яам, хотын захирагчийн ажлын албанаас анхаарч ажиллаж байна. Судалгаанаас гарахад эрсдэл үйлдвэрлэлийн хэсэг дээр гардаг.

-Энэ цехийн хувьд яг ямар үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм бэ?

-Яг солонгос хоолнууд болох кэмчижэгэ, калбижан гэх мэт хоолнуудыг энэ цехэд солонгос технологиор хийж туршаад тэр бэлдэцээрээ хоолны газруудыг хангана. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТИЙМ ЭЭ  2018-07-01 03:12:44
    ТИЙМ ЭЭ. НЭЭРЭЭ ХӨӨЖ ГАРГААД МОНГОЛУУД ӨӨРСДӨӨ ХООЛЫГ ДУРААРАА ХИЙГ.
  • mongol  2018-06-29 11:31:52
    Odoo l shuteed baigaa bolhoos so,hyatad aziinhan zavaanshdee. Baasaar bordson uvs, baas nevcsen usnii horhoi l baigaa.
  • zochin  2018-06-29 09:35:59
    солонгос хоолны ресторанууд их муухай 2 нүүртэй, Гадаад хүн орохоор хоол дагалдаж ирдэг зууш нь шинээрээ, олон төрлөөрөө дагаж ирдэг. Монголчууд орохоор тоо нь...