ХААН Банк Монгол Улсын шилдэг банкаар дахин тодорлоо
Ази тивийн улс орнуудын банк санхүүгийн салбарын  шилдгүүдийг тодруулдаг олон улсын “FinanceAsia” сэтгүүлээс 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар ХААН Банкыг дахин тодрууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 06-р сарын 27-ны өдөр Хонг Конг хотноо зохион байгуулагдаж, банкны төлөөллүүд шилдэг банкны хүндэт цомоо гардан авлаа.

Ази тивийн улс орнуудын банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг, хорь гаруй жилийн түүхтэй “FinanceAsia” сэтгүүл нь шилдэг банкыг тодруулахдаа тухайн жилд нэвтрүүлсэн шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн хүчирхэг, тогтвортой үзүүлэлт, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд болон итгэлтэй, найдвартай байдлыг  нь харгалзан үздэг байна.

ХААН Банк нь 2018 онд дээрх үзүүлэлтийг бүрэн хангаж ажилласан нь  энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол шалгуур болжээ.  ХААН Банк тус шагналыг өнгөрсөн онд мөн хүртсэн бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ дахин авч, амжилтаа бататгалаа.


 
Бидний амжилтыг хамтдаа бүтээж буй харилцагч танд баярлалаа.
Бусдад түгээх
  • gplus