Монголын сайхан бүсгүй өнөө орой тодорно
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна.

Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18.00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Монголын өнцөг булан бүрээс сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд оролцохоор бүртгүүлсэн 100 гаруй охидоос шалгарч үлдсэн 18 оролцогч өнөөдөр титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорих юм.

Монголын сайхан бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн наадмын онцлох 9 үйл явдлыг танилцуулж байна.

1-т Үзэгчдийн суудлыг дугаарлаж хувиарлаагүй байна.



2-т Эхний 300 үзэгчийг онцгой бэлэг хүлээж байна.


3-т Энэ удаад усны хувцастай үзүүлбэрийг хасчээ.




4-т “Алдарт эх” төрийн бус байгууллагатай хамтран одонтой ээжүүдийн дунд зохион байгуулсан Mrs Mongolia World уралдааны Тана эрдэнийн өргөмжлөлт, гоо ээж Г.Болортуяагийн охин Э.Туул “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны шилдэг 18 оролцогчийн нэгээр шалгарчээ.



5-т Оролцогч охидтой хийдэг гэрээг олон нийтэд ил тод болгожээ. Өөрөөр хэлбэл, энэ уралдаанд оролцогч насан туршдаа порно зураг авахуулахгүй байх ёстой. Хэрвээ ийм зөрчил гаргасан тохиолдолд шагнал, титмийг нь хурааж авах юм байна.

6-т Шүүлтийн онооны горим үйл явц ил тод байх аж.



7-т Үе үеийн сайхан бүсгүйчүүд үзэл бодол, үйл хэргээрээ нэгджээ.



8-т Орон нутгаас шалгарсан шилдгийн шилдэг 18 оролцогч эцсийн шалгаруултад үлдсэн. Эд нараас миссийн титмийн эзэн тодорно.



9-т Есөн эрдэнийн титмийн эзэн хэн бэ.  Наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болно.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-01 03:10:24
    нэг будмал, БАЯНЫ НУУЦ авгай шалгарсан уу?
  • kkkk  2018-06-30 11:47:07
    het budmal hernee ih har tsaraitai humuus bh yum. yagaad iim har baraan baidag yum bol?
  • бурхан 2018-06-30 06:00:15
    будмал хиймэл, хиймэл ааш, долингор Юмнууд гарч ги йгүүлэх нь дээ. хаа байгаа жинхэнэ гоо бүсгүйг тоохгүй.
  • zochin  2018-06-30 05:06:51
    Mataruud tvgeer garch tumnii shoo bolox nee