Эмнэлгийн ажилтнууд ирэх долоо хоногоос эхлэн орон даяар ажил хаялт хийнэ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн ч хэлэлцээр хийсний эцэст суултаа түр зогсоосон юм.

Гэхдээ нэг мөр шийдэлд хүрээгүй тэд хэзээ ч ажил хаяж, суулт зарлахад бэлэн шүү гэсэн дохиог өгч байсан удаатай.

Тэгвэл суулт хийж байсан эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийнхэн дахин ажил хаялт зарлахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, холбогдох удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа юм.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долдугаар сарын 5-ны 08.30 цагаас эхлэн ажил хаялт зарлана. Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй.

Ажил хаялтад одоогоор орон нутгийн болон нийслэлийн 100 гаруй эрүүл мэндийн байгууллагууд нэгдээд байна. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин эмээ 2018-07-05 05:14:12
    Улсын эмнэлэгт ажилладаг мөртлөө хувийн эмнэлэгтээ эмч олон байна. Үүнийгээ эхлээд цэгцлэх хэрэгтэй.
  • irgen 2018-07-02 02:31:43
    Ulsiin emneleg huviin emnelegt davhar ajilladag emch naraa zuvhun huviinh ni emnelegt ajilluul.Tusvuu hemnej ajilla.
  • Зочин 2018-07-01 11:39:36
    Төрийн өмчийн эмнэлэг, сургууль зэрэг газрууд, ажлаа бүү хий, Төрийн өмчид үйлдвэрийн газруудын цалин 10-25 сая төгрөг бөайыхад төрийн өмчит эмнэлэг сургуулийн
  • ANUJIN 2018-07-01 08:32:57
    yduu xvn am zoon emch subillagch nar ni delxin xemjeeni bolobsrol medexgvi bj jun tsalin nemvvlex be oor zondoo salbarin xvmvvs xvrtel baga tsalin abaD AMIDARJ ...
  • irgen 2018-07-01 07:30:31
    Mygmariin tavisan shaardlagiig zaaval huleej avah ystoi yu.Nuhurtuu erhelj hussen buhnee avch baidag shigee sanaad baina uu.
  • 50%+ цомхотго!!!!!! 2018-06-30 12:58:19
    Уул нь эмнэлгийн ажилтан, багш нарын цалинг нэмэх шаардлагатай нь үнэн. Гэвч э\з ийм үед ганц зам нь төрийн албыг 50% цомхотгож, зардал хэмнэх!!!
  • zochin  2018-06-30 06:38:11
    MAN tor barij chadaxgui bna toriin alaban xaagchid bagsh emch nariin tsaling nemexgui bol tsaash yavax bolomjgui bolson bolood toriin alban xaagchid temtsej bna...