Төрийн байгууллага ажилтнуудаа цомхтгол нэрээр халсан уу
Төрийн байгууллагад халаа сэлгээ, ажилчдадаа үндэслэлгүйгээр халах үзэгдэл гарсаар байх шиг байна.

Өчигдөр орой гэхэд нэгэн төрийн байгууллага нийт 60 гаруй ажилтнаа ажлаас нь чөлөөлж, тушаалыг нь уншиж танилцуулжээ.

Энэ талаар манай сайтад хандаж мэдээлэл өгсөн иргэн /өөрийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй юм/ “Манай эхнэр ажилладаг төрийн байгууллага юм. Гэтэл өчигдөр орой дарга нь ажлаас нь халчихлаа. Одоогийн байдлаар хэн нэгнийг нөхөн томилсон тушаал байхгүй. Тэр байгууллага нэг ч орон тоогүйгээр ажлаа явуулах юм уу хаашаа юм бүү мэд.

Өчигдөр орой бүгдийг нь цомхтгол нэрээр халаад одоо тушаал нь гараагүй 20-иод хүн байна. Тэднийг бас халах гээд байгаа. Даваа гарагийн өглөө энэ хүмүүс ажилдаа очих үгүйг сайн мэдэхгүй байна. Орой ажил тарангуут халсан тушаалыг нь уншиж танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага бүх ажилтнуудаа халлаа гэсэн үг юм. Тиймээс даваа гарагт тушаалаа гардаж авчихаад хэвлэлийнхэнд хандах болно” гэлээ.  

Тэрбээр байгууллагынх нь нэрийг хэлэх боломжгүй байна. Асуудал нэг мөр шийдэгдээгүй байхад арай түргэдчих болов уу. Тиймээс даваа гарагт ажлаас халсан гэсэн тушаалаа гардаж аваад хэвлэлийнхэнд хандах юм байна. Тэгэхээр энэ асуудлыг тодруулж байгаад эргэн мэдээлэх болно.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2018-07-01 04:46:13
    60 тэрбумыг бүрдүүлсэн хүмүүс нь биш биз дээ
  • Бат 2018-07-01 04:35:45
    Төрийн байгуулгын зарим ажилчид намын харьяалалаар ажилгүй болох боллоо энэ бол маш муу жишиг
  • зочин 2018-06-30 08:09:30
    байгууллага нэрээ еерчилсен бутцийн еерчлелт хийсэн нехцелд бух хумуусээ халаад эргуулж авсан тушаал гаргадаг энэ явцад ганц нэг хун халагдаж болох юм тэр л
  • zochin 2018-06-30 07:46:37
    ХХААХҮ-ийн сайд Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Энхбат нар яам болон харьяа газруудаасаа хүмүүсийг халсаар л байгаа.