ЭЕШ-ын дүн гарлаа
Зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо өнөөдөр гарлаа.

Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн  www.eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно. Харин дүн, онооны жагсаалтыг list.eec.mn хаягаар орж харах боломжтой.

Батламж хуудсаа хаанаас авах вэ

Шалгуулагчдын батламж хуудсыг долдугаар сарын 03-ны 09:00 цагаас тарааж эхэлнэ.

Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.

Г.Зул



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.