Хавдар судлалын эмнэлэг нь ганцхан орц, гарцтай байгаад харамсч байна
Хүн гэж “амьтан” хоёрхон зүйлд өвдөг сөхөрч ялагддаг. Нэг нь үхэл хагацал, нөгөө нь өвчин зовлон юм. Хэлж биш хийсч ирдэг өвчинд хэн ч өртөж нэрвэгдэж болно.

Манай улсад өвчнөөр нас барж байгаа иргэдийн 70 хувь нь хорт хавдраар оношлогдож хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна.

Тухайлбал, хорт хавдар хэмээх аюулт тахлаар Монголд өдөрт 16 хүн шинээр оношлогдож 10 хүн нас барж байна. Энэ бол эмгэнэл.

Монгол Улсад энэ өвчнөөр өвчилсөн өвчтөнийг ганцхан ХСҮТ-д л хөнгөвчлөх эмчилгээ болон мэс засал хийн эмчилдэг нь үнэн. Хорт хавдар гэдэг өөрөө их хүнд өвчин гэдгийг одоо хүн бүр мэдэж байна. Айл болгонд, хамаатан садны дунд нэг хавдартай хүн үхэл амьдралтай тэмцэлдэж байгаа гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу.

Хавдрын эмнэлэг байгуулагдаад 36 жил болж байхад өнөөдрийг болтол хавдрын мэс засалч эмчээс тэтгэвэрт гарсан нэг ч хүн байхгүй байгаа юм байна. Учир нь хортой нөхцөл учраас мэс засалч хүн тэтгэвэрийн насандаа хүрэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэнэ. Энэ бол үнэхээр эмгэнэл.

Дэлхийн эмнэлгийн стандартад эмнэлэг рүү орж гарах гарц дөрвөн талаасаа байх ёстой. Харамсалтай нь манай хавдрын эмнэлэг минь ганцхан орц гарцтай гэдэгт иргэд итгэх үү.

Хүнд өвчтөн эмчилгээндээ ирэхдээ эмнэлгийг бүтэн тойрч алхсаар байгаад л орж ирдэг. Яаралтай тусламжийн тэрэг эмнэлэгт хүнээ оруулахад ганцхан гарц нь нам түгжирнэ. Яг автобусны буудлын хажууд учир бүр ч цаг хугацаа алдана. Төслөөд үз дээ, үнэхээр төвөгтөй санагдана.

Ямарваа нэгэн байдлаар гал түймэр, эмнэлгийн цацраг идэвхит хий алдагдлаа гэж бодоход эмч нар өвчтөнүүдээ аваад сахиурууд бүгд нийлээд ганцхан гарц руугаа цувалдан чихэлдэн гүйнэ гээд төсөөл дөө. Энэ бол бүр бодоход ч хэцүү аймшигтай. Тэгвэл яагаад ийм байдаг юм бэ. Ганц гарцынх нь асуудлыг хоёр болгоод шийдэхэд ойр тойрны оршин суугчид нь яагаад эсэргүүцээд, эмнэлгийнхэнтэй “алалцаад” байдаг юм бэ.



Яагаад одоо болтол өдөрт 10-раа үхэж байгаа өвчнийг эмчлэх газрынхаа аюулгүй байдлыг нь хангаж өгч чадахгүй, анхнаасаа хавь орчных нь газрыг хуу хаман зарж мөнгөжсөн эрх мэдэлтэй, төрийн түшээдүүдээ.

Энэ өвчнөөр амиа алдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд нь ямар хэцүү байдгийг яагаад бодож болдоггүй юм бэ. Тэр дундаа эмч нарт ямар их бэрхшээл байдгийг нүдээрээ харсан хүний хувьд үнэхээр сэтгэл зүрх өвдөж байна. Алга дарам газрыг идэж ууж, ханаж цадахгүй байна уу.

Анхнаасаа газар зохион байгууллалтаа зөв хийхгүй яасан юм бэ. Яагаад “Жигүүр гранд”-ынхан хууль бусаар хулгайгаар, шүүх цагдаагаар айлгаж ичээж байж  ХСҮТ-ийн алга дарам газраас нь хулгайлж, орон сууц барьсан юм бэ. Тэнд орон сууц барих зөвшөөрлийг өгсөн тухайн үеийн дарга нэртэй сэтэртнүүд юу бодож суусан юм бэ.
Эмнэлэгийн газрын ойр орчмын газрыг зарж үрэхгүй бол халаас чинь хоосорчих гээд байна уу. Яагаад ийм юм бэ.
Тиймээс ХСҮТ-ийн орц гарцыг ямар нэгэн аргаар нэмэгдүүл. Бүр дөрвөн талаас нь орж гарах гарц үүсгээч.

Мөнгөтэй бүхэн нь гадаад руу яваад эмчлүүлчихдэг болохоор энэ зовлонг мэдэхгүй байх. Тэгвэл яг энэ эмнэлэгт энгийн ард үй олноороо хэвтэж үхэл амьдралтай тэмцэн өвчиндөө шаналан эмч нараас аврал эрэн нулимсаа ч гаргах эрхгүй хэвтэж байдаг юм шүү.

Хэвтэх ор олдохгүй нэг нь гадаа хонож, өглөөний эмчилгээндээ эрт орохын тулд мөн л гадаа нь хоноглож, эсвэл өглөө эрт өвчнөө ч мартан ганцхан гарцыг нь хайн хашаа тойрон алхалж байдаг юм.

Эрх мэдэлтнүүдээ ухаан муутай байж болно, уужуу сэтгэлтэй байж үзээч дээ. Мөнгөнд дуртай байж болно, бусдыг энэрэх зүрх чинь халуунаараа байгаач дээ. Монгол төрөөс иргэд нь эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж өгөөч хэмээн өвдөг сөгдөн гуйж байна. Одоо л тусалж, боломж бололцоогоор хангаач дээ гэж чин сэтгэлээсээ гуйя.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dolir 2018-07-09 04:30:46
    tomroo bas dolir um uu bi l dolir gej bodson chi 3 emnelgiin dolir tomor ochir
  • Zochin 2018-07-05 01:10:06
    Monhtaivan zahiral baihdaa gazar zarsan.ter sanaataigr garc uldeegeegui bugdig zarjee.
  • irgen 2018-07-03 10:12:08
    Hilegt gishuunii ulsad shahah gd bgaa baishing buulgaach
  • чимэг-очир 2018-07-03 04:18:28
    тамын тогоо шиг л юм байна лээ. хатуу хэлбэл
  • z 2018-07-02 23:08:58
    Orts gartsniihaa asuudaliig emneleg uuruu shiidchihej chadahgui yumuu haashaa yum be?
  • муусайн газрын наймаачдын гай 2018-07-02 22:36:32
    ТӨРөө авлигачдаас цэвэрлэх боломж алга уу? Байна. 2020 оны сонгуулд авлигыг ивээн тэтгэгч МАН+АН ын эсрэг бүх нийтээрээ саналаа өгөөд үз. ТӨР цэвэршинэ шүү. УИХ...
  • zochin 2018-07-02 15:47:46
    1гарцтай үнэхээр.хэцүү юм бналээ. Гараад захын түгжээ рүү ороод бас таг баруун талын гарцыг л нээх хэрэгтэй.
  • Зочин 2018-07-02 11:00:51
    Төмөрбаатар гэгч долир хамаг газрыг нь зарсан гэсэн
  • Бат 2018-07-02 09:59:29
    Хавдар өвчин хүнээс хүнд халдахгүй хүний өөрийн амьдралын хэв маягаас шалтгаалан үүсдэг энгэхлээр нэг хаалгатай байх боломж нь энэ
  • хотын иргэн 2018-07-02 07:57:48
    энэ чухал сэдэв шүү.Зөвхөн ХСҮТ биш ХӨСҮТ мөн адил автомашины ганцхан гарцтай . Энэ эмнэлэг сургуулиудын гаднах талбайг зарсан бүх наймааг илчилээч...
  • Zochin 2018-07-02 07:49:25
    Asuudliin gol ni emnelgiin darga Chinburen, bayarsaikhan nar ajilchdiin oroncuuts nereer barisan shine oron cuutsandaa garrts gargah zoriulgotoin bn lee,
  • Ard 2018-07-02 07:34:20
    Iim l yuman deer tur'cagdaa ajilladag baikh daa...
  • зочин 2018-07-02 04:22:49
    эсэргууцээд байгаа нехдууд евдехгуй ухэхгуй юм байгаа биз дээ