ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, багш нарт урамшуулал олгоно
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшуулахаар болжээ.

Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн жилд Сайншанд сумын ЕБ-ын I сургуулийн сурагч Энхжаргалын Түвшинцэнд Математикийн хичээлээр, Алтангэрэлийн Буянтогтох Нийгмийн хичээлээр, ЕБ-ын II сургуулийн сурагч Лувсангийн Мөнхбаясгалан Монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авсан байна.

Иймээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сурагчдыг 1 сая төгрөгөөр, бэлтгэсэн багш Б.Бадарч, Г.Ганбаяр, Б.Мөнхчимэг нарыг тус тус 500 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон аж.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 047 2018-07-03 00:52:28
    маш зөв,сурагч,багш аа дэмжсэн шийдвэр болжээ
    66.181.165.92
    Мэдэгдсэн Хариулах