Дорнод аймгийн 11 хүүхэд 800 оноо авч улсдаа тэргүүлжээ
Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр, Өвөрхангай аймаг хоёрдугаар, Увс аймаг гуравдугаар, Дархан-Уул аймаг 4өрөвдүгээр, Баян-Өлгий аймаг тавдугаар байруудад шалгарсан албан ёсны дүн мэдээ гарсан билээ.

Ийнхүү нийт дүнгээр Дорнод аймаг улсын хэмжээнд дахин тэргүүлсэн бөгөөд Монголхэл, Математик, Хими, Биологи, Физик, Нийгмийн ухаан, Гадаадхэл гэсэн долоон хичээлээр манлайлж, 11 хүүхэд 800 оноо авсан амжилттай байна.

Тиймээс ЭЕШ-т 800 оноо авсан суралцагчдад аймгийн ЗДТГ-аас 1.0 сая төгрөг, бэлтгэсэн багшид нь 500 мянган төгрөг олгодог уламжлалтай гэнэ.

Ер нь сүүлийн жилүүдийн сурлага амжилтын буухиаг таслаагүй нийт төгсөгчид, тэднийг бэлтгэсэн багш нар, сургуулийн удирдлагууд, бодлого арга зүйгээр хангаж байдаг Боловсрол, соёл урлагийн газар, үргэлж дэмжиж байдаг аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн хичээл зүтгэлийн үр дүн байлаа гэдгийг Дорнод аймгийн ЕБС-ийн багш нар ярьж байна.

Мөн өмнөх жилд 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдлээ.

Жил ирэх тусам "Дорнодын боловсрол" өнгөжин дэвжиж амжилтаа ахиулж, баталгаажуулсаар байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-03 04:53:22
    Ямар мундаг юм бэ, аав ээж багш нар нь баярлаж байгаа байх даа.
  • Nugy undur 2018-07-02 14:45:45
    Nugu undur tulburtei tansag zereglelin surguulib huuhduud yaasan be kk. 2006 ond orchlon surgulig tugsugch buh huuhed unasan shu de baidal iim bn