Өвөрмөц тогтоц бүхий Цонжийн чулууг тусгай хамгаалалтад авчээ
Дорноговь аймгийн ИТХ-аас Дэлгэрэх сумын нутагт буй өвөрмөц хадан хэлбэртэй Цонжийн чулууг байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.

Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм.

Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй. Харин дэлхийд цөөн хэдэн газарт байдаг бөгөөд hexagonal rock гэж нэрлэдэг байна.

Тиймээс байгалийн энэхүү дурсгалт газрыг хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх зорилгоор тусгай хамгаалалтад авсан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • m 2018-07-03 11:11:33
    энэ чулуугаар чинь хөөрөг хийж зарья байз
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-03 04:23:16
    говь-алтай тайшир сумын хутагт ийм чулуу босоо, хэвтээ хоёр янзаар байдаг юм.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • oron nutgiinhan anhaarah heregtei  2018-07-03 03:08:35
    goviinhon chuluujsan modoo hujaa ruu zoogood duusgasan, naadhaa bas zoogood duusgachih vii dee.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголд бий 2018-07-03 02:07:26
    Говь-алтай аймгийн тайшир суманд хумбага толгой гэх газарт бас байдаг.
    202.21.106.131
    Мэдэгдсэн Хариулах