Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажлын байрны өдөрлөг зохион байгуулна.

10:00 цагт: ЦССҮТ-д "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ зохион байгуулна.

11:00 цагт: Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар 2018 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

12:00 цагт: Гурван өдрийн турш үргэлжилсэн "Оюу форум"-ын хаалтын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд  болно.

14:00 цагт: Дархан-Уул аймагт Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээ болно. Нэгдсэн унаа ХХААХҮЯ-ны үүднээс 09:00 цагт хөдөлнө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд:

09:00 цагт: Туушин зочид буудалд “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт” болно.

16:00 цагт: Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын албан ёсны нээлт болно.

18:00 цагт: Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.