Галуудын наадмын сорилго барилдаанд хэн, хэн түрүүлэв

Үндэсний Их баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөхийн галууд өнгөрсөн  өдрүүдэд сорилго барилдаанаа хийж энэ жил барилдах бөхчүүдийнхээ бэлтгэлийн өнгө, эрч хүчийг сонжлоо. Ингээл галуудын наадмын сорилго барилдаанд хэн, хэн түрүүлснийг сонирхуулж байна.

 

УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЭВ


ШШГЕГ-ын харьяа "Сүлд" биеийн тамир спортын хорооны "Сүлд бөхийн гал"-ын сорилго барилдаан зургадугаар сарын 29-ний өдөр "Төр хурх" -ын аманд боллоо.

Сорилго барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Түмэннаст нарын улс, аймгийн цолтой 48 бөх барилдсанааас Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Б.Мөнхбаяр үзүүрлэв.

Барилдааны засуулчаар Монгол Улсын Донж манлай засуул Цогзол, МУУГЗ, уртын дуучин Мөнхбаатар тэргүүтэй засуулчид ажилласан бол хөлийн цэцээр Монгол Улсын заан, "Сүлд"биеийн тамир спортын хорооны тамирчин Н.Жаргалбаяр, Монгол Улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.

 

УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЭВ



Хэнтий аймгийн 'Хан Хэнтий аварга' дэвжээний бөхчүүд зургадугаар сарын 14-ний өдөр Ар гүнтийн даваа даваад "ЦАГААН ХУСТЫН АМ" гэдэг газар бэлтгэлдээ гарсан.

Тэгвэл өчигдөр/07.02/ тус дэвжээнийхэн сорилго барилдаанаа хийсэн байна. Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.
 

'ДАЯН ДЭВЖЭЭ' ГАЛЫГ Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД АХАЛЖ БАЙНА



Завхан аймгийн Даян дэвжээний хүчит бөхүүд өнөө жил Сүүж ууланд бэлтгэлд гарсан. Улсын гарьд Б.Гончигдамба галаа ахалж байгаа аж. 

Долдугаар сарын 1-нд тус дэвжээний 30 бөхийн галын сорилго барилдаан болж улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэжээ. Гуравт Шилүүстэй сумын харьяат Доржготовын Батбаатар шалгарсан байна.
 

АЛДАР СПОРТ ХОРОО



Алдар спорт хорооны галын сорилго наадам зургадугаар сарын 28-нд Таван толгойн баазад боллоо.

Барилдаанд хүчит 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн заан Чинзоригийн Эрдэнэсайхан түрүүлж, улсын начин Цэндзэсэмийн Чимэддорж үзүүр булаав. Их шөвөгт аймгийн арслан Б.Цэдэнсодном, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарав. 
 

Д.ТАМИР НАЧИН ТҮРҮҮЛЭВ

 


Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ, Булган аймгийн бөхчүүдийн галын сорилго барилдаан зургадугаар сарын 16-нд Хайрын билэг амралтад болов.

Барилдаанд 64 бөх зодоглосноос Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Дармаагийн Тамир түрүүлж, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлээнн. Их шөвөгт Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар, хурц арслан Баярсайханы Батжаргал нар шалгарлаа. 
 

ХАНТАЙШИР БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ СОРИЛГО БАРИЛДААН БОЛЛОО



Хантайшир бөхийн дэвжээний барилдаан Цонжин болдогын "МАНДАЛ" амралтад боллоо. Барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, хилчин спорт хорооны бөх, Аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир түрүүлж, Чандмань сумын харьяат, хилчин спорт хороо, Монгол Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэжээ.

Их шөвөгт Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, МУ-ын заан Б.Соронзонболд Аймгийн арслан Б.Отгонбаатар нар шөвөгт шалгарсан байна.
 

УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ



Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ, Сүүж уулын бөхчүүдийн галын барилдаан зургадугаар 30-нд боллоо. Сүүжид өнөө жил Аварга дээд сургууль, Хүч спорт хороо, Хонгор нутаг, Ховд дэвжээ, Завханы Даян дэвжээнийхэн гарсан. Хүчийн галын Ж.Оргил ахалж, Б.Батдорж тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна.
 
Сорилго барилдаанд 64  бөх зодоглосноос шинэ цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт Дорнод аймгийн нэмэх начин Б.Батдорж, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгалан нар шалгарсан юм. 
 

ГОВИЙН ХҮЧТЭН ДЭВЖЭЭ



 

Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээний Бөхийн галын наадамд зургадугаар сарын 28-нд  Харзтайд боллоо. Барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат,  улсын начин Ц. Одбаяр түрүүрж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат,  улсын начин Б.Серик үзүүрлэлээ.
 

ХОВД ДЭВЖЭЭ





Ховд аймгийн Ховд дэвжээний 2018 оны наадмын сорилго барилдаан болжээ. Барилдааны түрүү бөхөөр Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын начин Ч.ЦОГБАЯР тодорч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.БАЯНМӨНХ үзүүрлэжээ.
 

Б.СЕРИК ТҮРҮҮЛЭВ



Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний наадмын сорилго барилдаан зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн амралтын газарт боллоо. Барилдаанд Улс аймгийн алдар цолтой 32 бөх хүч сорьсноос:
 

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Бердимуратын СЕРИК түрүүлж,
  • Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, улсын начин Батчулууны БААТАРЦОЛ үзүүрлэлээ
 

“УВС НУУР” ГАЛ





Увс аймгийн бөхийн "Увс нуур" галын сорилго бэсрэг наадам зургадугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн бэлтгэлийн баазад болсон.

Галын сорилго барилдаанд Увс аймгийн "Увс нуур" дэвжээ Өмнөговь аймгийн "Их говийн хүчтэн" дэвжээ Ховд аймгийн "Ховд дэвжээ Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээ Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорьсноос:
 

  • Увс аймгийн Ховд сумын харъяат Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК "Увс нуур" бөхийн гал, "Химон констракшн" ХХК-ийн бөх МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж,

  • Увс аймгийн Улаангом сумын харъяат Батлан хамгаалахын их сургууль,"Увс нуур" галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.

 
Их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат "Эс Эс Монголиа" ХХК "Өлгийн хүчтэн" дэвжээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх Аймгийн хурц арслан У.Береке шалгарлаа.
 

УЛСЫН НАЧИН Б.САНГИСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ



Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний галын сорилго барилдаан долдугаар сарын 01-ний өдөр Бугын сангийн аж ахуйд болов.

Барилдаанд улс, аймгийн цолтой 80 бөх барилдсанаас  Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Батмөнхийн Сангисүрэн түрүүлж, Өлзийт сумын харьяат, улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал үзүүрлэжээ. Их шөвгийн гуравт аймгийн арслан Жаалаагийн Наранбаатар шалгарчээ.
 

Г.ГАНЖАД ТҮРҮҮЛЖ, Ө.ДАВААБААТАР ҮЗҮҮРЛЭВ


 
Төв аймгийн Дүнжингарав бөхийн галын барилдаан зургадугаар сарын 30-ны өдөр боллоо. Хүчит бөхийн барилдаанд улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлэв.

Уг барилдааныг Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж, үзжээ.
 

ДАРХАН ХАЙРХАН ДЭВЖЭЭ



Дархан-Уул аймгийн 'Дархан Хайрхан' бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойн барилдаан зургадугаар сарын 29-нд болсон. Барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан А.Амараа түрүүлэв.
 

УЛСЫН НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЛЭЭ





Дорнод аймгийн бизнесмен залуучууд "Дорнын хүчтэн" дэвжээний сорилго барилдааныг Улаанбаатар хотод зохион байгуулжээ.  Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар түрүүлж, аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй үзүүрлэсэн байна.

Тус дэвжээний тэргүүн нь ХХБ-ны дэд захирал Л.Соронзонболд бөгөөд 15 тэргүүлэгчээр нь Дорнод нутгийн бизнесмен залуучууд ажилладаг юм байна.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2018-07-07 17:35:33
    baynmunx abargiig eldbeer gutaax gej orodox xereggui bi l xubidaa xundetgedeg xend ch ulger jishee bolox saixan bux saixan xun
  • moog 2018-07-04 02:29:27
    niigmiin hariutslagagui garuuddaa guzee ambanguud
  • Бат 2018-07-03 07:13:22
    Монгол үндэсний спорт гэхээр л хөлсөө гараараа арчаад л байгаа нь үндэсний болохуу малаа
  • zochin 2018-07-03 05:16:36
    Mahan tolgoitud
  • Бат 2018-07-03 04:34:14
    Бөхчүүд хөлсөө арчих алчууртай болж хөлсгүй барилдмаараа ганц ичмээр зүйл энэ байна хөлсөө гараараа шудраад л 21-р зуун шүү дээ
  • зочин 2018-07-03 03:52:00
    шунал баянменх улсын наадам увсын наадам гэж хоер наадам хийлгэж хоеулангаас нь гарын бэлэг горьдож байгаа байх шуу авья гэсэн бугдийг нь ег тэгээд хахаж ухэг
  • Buh sonirhogch 2018-07-03 03:42:26
    Dornogobi gedeg aimag baidag baigaa. Esvel buhchuud baidaggui bolsiimu?