Аймаг чинь шүлхийд нэрвэгдчихлээ, аялж, зугаалахаа хэзээ зогсоох вэ Ц.Мөнхнасан дарга аа
Энэ арай  хэтэрнэ ээ. Архангай аймгийн Өлзийт, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл суманд шүлхий өвчин гарч хорио, цээрийн дэглэм тогтоогоод байна.    Өнгөрсөн өвлөөс эхэлсэн шүлхийн “нүүдэл” газар авсаар хавар, зунтай  золголоо. Одоо ч  шүлхийн голомт хумигдахгүй, улам хүрээгээ тэлсээр. Хамгийн сүүлд гэхэд Архангай аймгийн төвийн ойролцоо шинэ цэг бүртгэгдсэн талаар ярьж байна.  Үндсэндээ аймгийн бараг 2/1 нь шүлхийд нэрвэгдчихлээ. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед Архангайд онц байдал зарласан нь  аялал жуулчлалаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндрэлтэй асуудал болж байна.  Мөн баруун аймгуудыг зорих аялагчдын хувьд шинэ маршрутаар зам тойрч зорчино. Энэ бол наад захын асуудал болоод байна.  Харин шүлхийн голомтод бараг жил болж буй малчид, иргэд ямар  хохирол амсч байгаа нь ойлгомжтой.  Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ.
 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН УГ НЬ МАЛЫН ЭМЧ

 

Уг нь Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан малын эмч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Өсөхбаяр нь малын зоо техникч мэргэжилтэй. Сэтгэл, зүтгэл байвал мэргэжлийн хүмүүс шүлхийн асуудлыг тэр дор нь шийдчихнэ.  Харин тэдэнд сэтгэл, зүтгэл ч алга. Харин ч бүр үл тоосон байдалтай хандаж ирсэн нь асуудлыг өдий болтол нь дэвэргэж орхилоо.  Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ.  Өнгөрсөн өвөл Хотонт суманд хамгийн анх шүлхийн голомт бүртгэгдсэн.  Түүнээс хойш арга хэмжээ авалгүй, шүлхийн асуудлыг нуун дарагдуулсаар газар авахуулав.   Малын эмч, зоо техникч мэргэжилтэй аймгийн удирдлагууд шүлхийн асуудалд ингэж хандаж байгаа юм чинь хөгжлийн бодлого, аялал жуулчлал гээд бусад салбарыг яаж гурилддаг гэдэг нь тодорхой.   2017 онд Архангай аймаг өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас 20-д,  ХАА-н салбар нь  ажил үйлсээрээ сүүл мушгижээ. Энэ бүхэн аймгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг  харуулж байна.
 

АЙМАГ НЬ  ШҮЛХИЙД НЭРВЭГДЭЭД БАЙХАД ГАДААДАД АЯЛААД ЯВДАГ ЗАСАГ ДАРГА БАЙНА

 


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ажлаа аваад хоёр жил болж байна.  Үүнээс хойш бараг 15  удаа гадаадад “аялжээ”.  Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард  гэхэд Солонгос яваад ирсэн байна. Аймаг нь  шүлхийд нэрвэгдээд байхад тэр гадаадад аялаад явдаг. Үгүй ээ мөн ичдэггүй хүн ээ.   Саяхан УИХ дээр Төрийн албан хаагчдын гадаад томилолтын зардалд 23 тэрбум төгрөг зарцуулсан тухай ярьсан.   Энэ зардалд тодорхой хэмжээний  жин дарах хүмүүс нь Архангай аймгийн удирдлагууд. Тэд ажилдаа ингэж л хандаж, төрийн мөнгөөр аялаж зугаалахаа л бодож байна. Мөн аймагтаа онц байдал зарлачихаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон бүсийн тэмцээнд аймгийн Засаг дарга өөрөө биечлэн оролцжээ. Онц байдал зарлана гэдэг одоо тоглоом юм уу хаашаа юм. Хэлэх үг олдохгүй юм.  Ц.Мөнхнасан Архангай аймгийн Засаг даргын ажлыг ёстой  л шавартай нь хутгаж байна.
 

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ӨӨРСДИЙГӨӨ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ

 

Бас нэг инээдтэй асуудал байна.  Аймгийн удирдлагууд өөрсдийгөө Төрийн дээд шагналд тодорхойлжээ.

Тухайлбал, Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа нар “Алтан гадас” одон авах юм байх.  Аймаг нь өрсөлдөх чадварын судалгаагаар сүүл мушгиж,  шүлхий өвчиндөө нэрвэгдээд байхад тэд хуралдаж, өөрсдөдөө шагнал өгүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан байна.  Яг л ид шүлхийн дэгдэлт нэмэгдэж байсан цаг үе л дээ.   Аялал зугаалга, тэмцээн сайн зохион байгуулж, төрийн мөнгөөр “тоглосон” л гэж өгөхгүй юм бол тэдэнд энэ шагнал ч арай л гоёдох байх.  Засаг дарга  Ц.Мөнхнасан өнгөрсөн оны есдүгээр сард  татвар төлөгчдийн 196 сая төгрөгөөр авсан “Ланд-200” маркийн автомашинаа мөргөлдүүлж, төрд хохирол учруулсан.   Энэ асуудалд хэн ч хариуцлага яриагүй. Нэг хэсэгтээ шуугиад л өнгөрсөн байдаг.  Энэ мэтчилэн Архангай аймгийн Засаг даргын тансаглал хэрээс хэтэрч байна. МАН-ын боловсон хүчин ийм л сэтгэл, зүтгэлээр ажиллаж байна. Аймаг чинь шүлхийд нэрвэгдчихлээ,  аялж, зугаалахаа хэзээ зогсоох вэ? Ц.Мөнхнасан дарга аа…

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shuudanch 2018-07-09 16:53:10
    Ene Nasan nertei zasag darga nar yostoi huuduutai nohod bn aa. Darhanii Nasanbat gej hund gar bn. Hot n sumiin toviin hemjeend ochsoniig Hurelsuh unelj shildeg ...
  • Мөнхнасан 2018-07-07 04:56:44
    Шүлхий надад ямар хамаа байна аа, Со явж казинодоно оо хөө.
  • Казиночин 2018-07-06 23:56:31
    Наад Мөнхнасан чинь гадаадад очиж казиноддог новш байгаа юм. ХААИС-д тааруухан сурлагатай, арай гэж төгссөн юм чинь яаж аймаг удирдах вэ??? Танай аймаг сөнөжээ....
  • Zochin 2018-07-04 16:39:10
    Мишкагийн Батжаргал намынхаа даргаас мултрах гээд сандраад байгаа гэсэн. Танайхан шиг Монголын төрд жил ч ажиллаагүй байж шагнал аваагүй. Журмаараа л явж байна....
  • Миний мэдэхийн 2018-07-04 04:13:20
    Үйлдвэржилтийг дэмжих гэж зүтгэж яваа хүн дээ. Машин тэрэг гэсэн жижиг жалганы улс төр хийж байгаа нөхдүүд олон бий ийм хүмүүс л улсыг балладаг араар нь завшдаг...
  • Bi 2018-07-03 10:55:39
    Landaa tolj og lalaraa
  • Устгуулсан гар 2018-07-03 10:46:44
    Энэ бол захиалгатай нийтлэл юм даа. Архангай аймгийн дарга М.Батжаргалын л пост шиг юм байна ккккк. Шүлхий бол гарсан гэхдээ шүлхийг дарахаар зүтгэж л бна
  • Зочин 2018-07-03 09:06:04
    Ингэж хэнд ч хэрэггүй мэдээлэл оруулж байхаар нийгэмд хэрэгтэй зүйлс оруулаач хийх юм аа олж ядсан хүмүүс их байхын
  • Зочин 2018-07-03 08:50:44
    Харваас захиалгат гэдэг тодорхой байна. Манай аймаг харин ч хөгжиж байгаа шүү. Шүлхий бол түр зуурын л өвчин. Бүү улстөржүүл гэрэл гэгээтэй зүйл оруулаач
  • Heheh 2018-07-03 08:36:00
    Neg ni negnee muuchilsan uls turiin zohion bichleg. Songuuliin shou
  • Zochin 2018-07-03 08:35:10
    Za daa shulhii in l deerees ulbaatai asuudal da a. Ulstorjihoosoo omno darj avah n chuhal shuu
  • Би МАН хун. 2018-07-03 08:20:14
    Би МАН ын Хун . Та нар яаж ч чадахгуй за.Монхбат бид 2 найз. Манай нам олуулаа. Ганц машин юун суртэй юм. Шулхий чинь бизнес. Улс монго гаргаж бна ккк
  • Түгжил 2018-07-03 07:42:53
    Улс төрийн зорилгоор нийтлэл бичдэг хүмүүс олширчээ. Сэтгүүлчийн хувьд ёс зүй алга. Харин ч аймаг тэмцээд байгаа ш дээ. Хар мэдээ оруулж тархи угаахаа болио ...
  • Зочин 2018-07-03 06:26:50
    Ямар аймаар дарга вэ
  • haha 2018-07-03 05:59:38
    Ene ardchilsan namiinh bizdee
  • Зочин 2018-07-03 04:56:15
    Ардчилсан намынхан төрийн шагналыг шуудай шуудайгаар нь өгч байгаа ш дээ Зарим хүмүүс нь шагналаа аваад зүүхээсээ ичиж байна ш дээ. Харин ч журмаараа явж байна....
  • Шавхайнууд! 2018-07-03 04:55:08
    МАН-ын дарга нар л хариуцах ёстой шүү дээ, ийм амьтныг даргаар тавьсан учраас!!!!! Бодвол мөнгө төлөөд л дарга болоо биз!!!
  • сэтгүүлч Д.Батсайхан 2018-07-03 04:21:55
    наад комент устгахаа болиоч. Үнэн үг хэлсэн чинь арзайчихсан уу...Сэтгүүлч Т.Батсайхан хэдэн төгрөгөөр нэрээ худалдсан бэээ...Арай өөр... цийн биш биздээ ай...
  • түмэнжаргал 2018-07-03 04:19:36
    Өөдөө хаясан чулуу ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР гэдэг нь дэ
  • зочин 2018-07-03 03:46:02
    малын эмч мал зуйчийнх нь ажлыг хийлгэхгуй хэн та нарыг сонгож дарга болго гэсэн юм естой хохино болоод жорлойх байлгуйдээ
  • сэтгүүлч Д.Батсайхан 2018-07-03 03:39:40
    сэтгүүлч Батсайхан та надтай ижил нэртэй юм. Бас мэргэжил нь тэр....Сэтгүүлч хүн ингэж мөнгө хөөсөн ажил хийж болохгүй ээ. Эсвэл нэрээ худалдсан ч юм уу?
  • эмзэшлэгч 2018-07-03 03:15:05
    муна бороохойгоо авч очоод нүдээд өг төр эзэнгүй наад балайгий чинь асуудлыг хэн ч авч хэлэлцэхгүй дээ
  • ЗОЧИН 2018-07-03 03:13:44
    Хуучин засаг дарга одоогийн УИХын гишүүн Баатарбилэг нь харин сүрхий санаачлагатай дарга бсан ш дээ
  • танкчин 2018-07-03 03:07:07
    танканд хүлээд шар тос асгаж байгаад зул өргө
  • А 2018-07-03 03:01:58
    Энэ этгээдээ халаачээ ИТХ нь. Архангайнхан ийм тэнэг ИТХ-ын гишvvд сонгохоо болиочээ.
    • хүхү 2018-07-03 04:55:48
      гишүүн биш сайн унш
    • зочин 2018-07-03 04:44:40
      За за одоохон. Одоо тайвшрав уу
      66.181.160.28
      Мэдэгдсэн Хариулах