Эрхүү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

ОХУ-ын “Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр гүйцэтгэлээ. Тус компани энэхүү шинэ чиглэлдээ “Антонов-148-100” агаарын хөлөгөөр долоо хоног бүрийн мягмар, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа аж.

ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.

“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлөгөө томсгох боломжтой хэмээн мэдэгдэв.

“Ангара” авиакомпанийн тийзний борлуулалт “Эйр маркет”, “Эйр трэвел” зэрэг билетийн кассуудаар борлогдож эхэлжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.