Цагдаагийн хэлтсийн дарга нар авлигын хэргээр саатуулагджээ
Цагдаагийн алба хаагч, удирдлагуудтай холбоотой янз бүрийн хэргүүд гарсаар байна. Ялангуяа сүүлийн үед цагдаагийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдож хууль хяналтын хаалга үүд сахидаг ч хэрэг нь хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхой бус байдаг.
 
Өнгөрсөн өвөл бусдаас авлига авсан замын цагдаагийн алба хаагчийг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байдаг юм. Харин олон жилийн өмнө самрын хэрэгт холбогдсон цагдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
 
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө цагдаагийн газрын удирдлагууд авлига хээл хахуулын хэрэгт холбогдож, цагдан хоригджээ.
 
Тодруулбал, Ховд аймгийн цагдаагийн газрын дарга Г, СХД-ийн III хэлтсийн дарга Б нарыг бусдаас их хэмжээний ам.доллар авлигад авсан байж болзошгүй гэсэн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
 
Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль авсан хэргүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь үнэн” гэлээ.
 
Хууль бус наймаагаараа гаршсан “Нуурын” Чинбаа гэх  этгээдтэй дээрх хоёр цагдаагийн газрын дарга нар холбоо сүлбээтэй байсан гэнэ. Ховд аймагт хууль бус ажилдаа цагдаагийн дарга нарыг дайчилсан бөгөөд тэдэнд шагнал урамшуулал болгож мөнгө төгрөг өгсөн сурагтай гэнэ. Үүнийг нь холбогдох газраас шалгаж эхэлжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • d 2018-07-04 07:55:14
    Batsaixan gazraar bayajsan nuxur bna daa
  • unen 2018-07-04 05:16:48
    zamiin tsagda nar bol deereesee dor khurtlee zakhialgaar ajillaj avilgaar amidrana shuudee
  • ZOCHIN  2018-07-04 04:08:16
    AVILGALD GARSHSAN TCAGDAA ,SHUUH ,PROKUROR,ATG IIN DARGA NARIIG ELBEGDORJ M.ENHBOLD NAR TOMILOOD TED NAR OORIINHEE HUMUUSIIG TOMILOOD MONGOL ULS...
  • Балбар 2018-07-04 04:04:26
    Эрх мэдэлтэй их гэмтнүүд болон рецедив мафи бүлэглэлтэй нягт сүлбэлдээд энгийн иргэдийн хувь заяагаар гараа угааж байгаа прокурор шүүгчдийн бузар булайг яах вэ?...
  • Балбар 2018-07-04 03:53:33
    Энэ монгол цагдаа нэг л биш. Ажлаа мэдэхгүй хийж чадахгүй хутгад хувилгаадаар заалгана. Одоо бүр улаан авилгачин болжээ.