Азийн бага хуралд зориулсан олон улсын үзэсгэлэн эхэллээ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурлын хүрээнд ОБЕГ, БОАЖЯ, НЗДТГ хамтран олон улсын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
 

Үзэсгэлэнгийн үеэр Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.


Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олгож байна.
 


Мөн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, түүнийг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын ололт амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлагуудаасаа танилцуулах “Нээлттэй индэр” арга хэмжээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдаж байна. Олон улсын үзэсгэлэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.