Шанхайн кино наадамд монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ
Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо.

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны 3447 кино оролцсоноос шилдгийн шилдгээр Монгол кино бүтээл шалгарсан байна.

Тодруулбал,  Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгээр шалгарч, “Best Feature Golden Goblet” шагнал хүртжээ.


Шагналыг киноны найруулагч Ч.Батбаяр, жүжигчин Г.Эрдэнэцэцэг Т.Энэрэл нар гардан авсан байна.

Жүжигчин Г.Эрдэнэцэцэг өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм.

Жүжигчин Т.Энэрэлийн хувьд “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр мөнхөрсөн Б.Дашдаваа гуайн ач охин бөгөөд “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз” зэрэг кинонд дүр бүтээж байжээ.







Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2018 2018-07-04 08:40:29
    Тодруулбал, Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгээр шалгарч, “Best Feature Golden Goblet” шагнал хүртжээ.
  • зочин 2018-07-04 07:42:39
    юу ч ойлгосонгуй мэдээ ч бичиж чаахгуй юм аа
    • батаа 2018-07-04 07:49:21
      Харин тийм. яг ямар кино шилдэг болсон юм бол...