Сайд Ц.Нямдорж өнгөт чулуу олборлогчдтой тэмцэнэ
Байгалийн өнгөт чулууг их хэмжээгээр урд хөрш рүү гаргаад өндөр үнэд хүргэдэг болсон билээ.
 
Тодруулбал, сүүлийн жилүүдэд байгалийн өнгөт болон үнэт чулууг хууль бусаар олборлож, хил гаргах явдал ихсээд байгаа. Тухайлбал, Хэнтий аймгийн Батноров суманд хууль бус чулуу түүгчид олширч, тэдэнтэй тэмцсэн Засаг дарга хүнд зодуулж, улмаар биедээ гэмтэл авсан удаатай.
 
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  өнгөт чулуу худалдаж авдаг, дамжуулдаг, тээвэрлэдэг, хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ байгаа эсэхийг тогтоох, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах санал боловсруулахыг сайд Ц.Нямдоржид даалгалаа.
 
Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Галшар, Дархан, Хэрлэн суманд өнгөт чулуу хууль бусаар олборлогчид олширч, байгаль орчин сүйтгэж байгааг орон нутгийн удирдлагууд хэлдэг. Тухайлбал тус аймгийн Батноров сумын 131 га газар хууль бус чулуу олборлогчдын үйл ажиллагаанаас болж эндэгджээ.
 
Энэ талаар тус сумын Засаг дарга Г.Тайванжаргал “Байгалийн өнгөт чулуу олборлогчид газрыг 20 см-ээс 1 метр 50 см доош нь ухдаг. Түгээмэл тархацтай болохоор хаа ч хамаагүй ухаж, сэндийчээд л яваад байдаг. Энэ нь газрын хэвлийн ус, чийгийг тэнцвэржүүлдэг чулууг авснаар гол горхи ширгэж, байгаль эх дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж ган гачиг болж байна гэж бодож байна. Тэр хавийн тарвага дууслаа, байгаль орчин маш ихээр бохирдож байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gadnaas ydirdaad baigaa bys yy?... 2018-12-07 10:20:14
    ene ylas orniig chini Hyatadyyd ezelchihsen yum bna daa!!chylyy olborlolt nertei yyu baihab dee!!!heden har chaasaar eh ornoo hydaldaj bna!il zadgai ydahgyi nyy...
  • Гэрэл 2018-07-05 10:22:11
    Монголын чулуу нь хүртэл нутагтаа тайван байх аргагүй юм даа. Яасан их шунал тачаал бэ.Ардчилалын буян гэдэг нь энэ байхдаа
  • ЗОЧИН 2018-07-05 05:23:47
    хэрлэн сумын дарга ц.идэрбат иргэдтэй уулзахдаа өнгөт чулууны асуудлаар албан ёсоор зөвшөөрөлтэй болгох талаар шийдвэрлүүлнэ гэсний дагуу иргэд бүр даварчихсан ...
  • гааль 2018-07-04 12:06:45
    жилийн өмнө бужигнаж эхлэх үед төр юу хийж байв. хэнтийн хэдэн сумаар тогтохгүй баянхонгор өвөрхангай говийн бүх аймгууд дорнодын манажсан чулууг зөөдөг
  • иргэн 2018-07-04 11:56:01
    енгет чулуу тугээмэл тархацтай ашигт малтмал биш ердийн ашигт малтмал боажя ны газрын дарга нэг нехер бас мэдэхгуй байсан хуулиа терийнх нь мэдэхгуй юм