Жүжигчин Ц.Цэрэнболд холливуудын жүжигчидтэй хамтран кинонд тоглож байна
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна.

Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж байгаа аж. Тус кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нар тоглож буй юм.


Киноны үйл явдал 1241 онд өрнөх бөгөөд Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчид Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулласнаар үйл явдал цааш өрнөдөг байна.

Киноны зураг авалт есдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх онд нээлтээ хийх аж.



Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-06 00:49:28
    хаха гийгүүлжээ дээ.
  • шууданч 2018-07-05 06:59:09
    2000 оноос хойш гавьяат нээрээ чадваргүй хүмүүсийг тамгалдаг шагнал болчихсон байхаа кккк
  • Эмээ тогоо 2018-07-04 16:19:40
    Энэ хүн маш чадвартай жүжигчин гавьяат болоогүй юмуу. Ямарч чадваргүй хүнд болхоор гавьяатаа өгдөгөө болимоор байна шүү.
  • Baxarxal 2018-07-04 12:43:15
    Mongol jujigchid maani ingeed Hollywood -d nevtreed orood bh heregteu