Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 35 хувьд нэмэлт өөрчлөлт оруулна
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсан билээ.  Энэ төслийн ажлын ахлагч Д.Лүндээжанцан бөгөөд тэрбээр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд улс төрийн намуудтай зөвшилцсөн гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар маш хүлээцтэй хандсан. Долоо хэмжиж, нэг огтолж, тооцоо, судалгаатайгаар боловсруулах зарчмыг баримталж ажилласан. Зарим хүн нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй, энэ нь хор уршигтай гэж бодож байгаа. Шүүмжлэх хүмүүс ч байна. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Б.Чимид багшийн хэлснээр “Хамаагүй судас, шөрмөсийг нь тасалбал, бусад эрхтэндээ шархлаа үүсгэдэг” эд. Тиймээс маш болгоомжтой хандаж ирсэн. Эхний ээлжид 35 хувьд багтааж, дээрх гол өөрчлөлтүүдийг хийж, шүүмжлэл дагуулж байсан долоон өөрчлөлтийн нэг хэсгийг уг эхээр нь сэргээж байгаа.  Мөн Засгийн газрын тогтвортой байдал, улс орны хөгжлийн  бодлогыг тогтвортой урагш нь авч явахын тулд парламентын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт гарцаагүй зүйлүүдэд өөрчлөлт оруулж байна. АН-ын гишүүд  хуулийн өөрчлөлтөд идэвхтэй оролцож байгаа.  Зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал намар гарах  байх. Бид эцсийн эцэст олон нийтийн хэлэлцүүлгээр гарсан иргэдийн санаа бодолд тулгуурласан гэдгийг онцолъё.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Намрын чуулганаас өмнө хэлэлцэх болож гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Төсвийн хэлэлцүүлгийн дараа эсвэл өмнө нь ямар нэг байдлаар  хэлэлцэх байх. Ямар ч гэсэн энэ ондоо багтаана.

-Нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог тусгаж байгаа юм байна. Ямар системээр сонгуулиа зохион байгуулж байхаар тусгасан бэ?

-Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоохын тулд  “тогтолцоо” гэдэг үг нэмсэн. УИХ-ын гишүүнийг сонгох асуудал нь сонгуулийн тухай хуульдаа бий. Хэлэлцүүлгийн явцад сонгуулийн тогтолцооны асуудлыг ярилцаж, шийдэж  таарна. Нам сонгодог болох гэж байна гээд хүмүүс шүүмжлээд байгаа юм.  Энэ талаарх зохицуулалтыг хэлэлцүүлгийн явцад тодорхой болгоно.

-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ?

-Бид нэмэлт өөрчлөлтийг бэлтгэх явцдаа Ард нийтийн санал асуулга явуулаагүй. Харин олон нийтээр хэлэлцүүлсэн. Олон нийтийн хэлэлцүүлгийг чанаргүй болсон гэж шүүмжлэх хүн байгаа ч 330 мянган иргэний саналыг авч, нэг бүрчлэн нягталж тусгасан.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүдийн  гуравны хоёрын дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж заасан. Үүний дагуу санал асуулга явуулна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-07-22 06:42:28
    ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛНО ??? ЭНЭ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН эрх хэмжээг хязгаарлах тухай ЯРЬЖ БАЙГАА БОЛ АРД НИЙТЭЭР САНАЛ АВАХ УЧИРТАЙ ???/ хуулиа унш??/...
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • huk 2018-07-21 11:23:35
    zov odoo jenkog honi bolgoh heregtei bn
    202.9.41.101
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-09 01:32:33
    Lundee ulas orniig mine nemeed buurmoson samrii geed shiidtsen bnshdee. Ene bulai shaarchin. hujaagiin hol gar
    150.129.142.92
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-05 07:18:38
    лундээжанцан та чалчсаар байгаад чилччихсэн юм биш уу энхбаяр солиот дахин социализм коммунизм байгуулна гээд хегшин хевее тэнэг мангар юмнуудад яриад л явах юм...
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-07-05 06:53:12
    Лүндээ! "Бурхангүй газрын Бумба галзуурна" гэгчээр Б.Чимид гуай байхгүй учраас та нар дунд чөмгөөрөө жиргэж байх шив дээ!!Өвгөн байсан бол цус харвах байсан!!...
    66.181.160.71
    Мэдэгдсэн Хариулах