Марадона Аргентины багийг дасгалжуулна

Аргентины хөлбөмбөгийн од, 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Диего Марадона Аргентины багийг цалингүйгээр дасгалжуулах санал тавьсан байна. Тэрээр Аргентины баг муу байгаад сэтгэл өвдөж байна. Иймд цалин авч хариуд нь юу ч нэхэхгүйгээр дасгалжуулна гэж “Telesur” телевизэд түүний хөтөлдөг хөтөлбөрийн үеэр ярьжээ.

Үүнээс гадна бид их хүч зарж босгосон баг амархан устаж байгааг харах надад хүнд байна гэв. Мөн Бразилийн багийг хөлбөмбөгийн дэлхийн аваргад түрүүлж зургаа дахь аваргын цол авах магадлалтай багийн нэгээр нэрлэсэн байна.

Диего Марадона ”Би Бразилийн баг тэмцээний аварга болохоор зүтгэж байна гэж харж байгаа. Мексик Германтай тоглосон шиг тэдэнтэй тоглохыг хүсч, бүх хүчээ шавхсан. Мексикийн багаас илүү зүйл хүсэх хэрэггүй гэжээ.

Тэрээр өмнө нь Аргентины багт 2000-2010 онд дасгалжуулагчаар ажилласан. 2010 онд Өмнөд Африкт болсон аварга шалгаруулах тэмцээний үеэр шөвгийн дөрөвт үлдэж Германы багт 4:0 харьцаагаар хожигдон хасагдаж байжээ.


Зууны мэдээ
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-05 07:12:15
    цалингуйгээр гэснээ цалин авч еер зуйл нэхэхгуй гэжээ юу гэж ойлгох вэ бичсэн малаас асууж бнв