Н.Энхболд: Юун гэгээнтэн, зэвсэгт хүчинд ямар ч гэгээнтэн байхгүй
Цагдаагийн байгууллага хутагттай болсон гэх мэдээлэл гарч, цэрэг, цагдаагийнхан албаны хувцастай  шашны зан үйлдэж буй зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан нь багагүй шүүмжлэлд өртсөн билээ.

Ийнхүү маань мэгзэм уншиж явсан Базарсад гэх эрхмийг Батлан хамгаалахын сайд томилсон гэх мэдээлэл хүртэл гарсан. Тэгвэл энэ талаар салбарын сайд Н.Энхболд тайлбар өглөө. Тэрбээр “Төр, шашны хэрэг хуулиар тогтоогдсон заагтай, тусдаа асуудал. Яагаад гэвэл төрийн албанд хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилд ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй.

Зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу өөрийнхөө үзэл бодлоор байр суурь, итгэл үнэмшилд нөлөөлөх ёсгүй, төрийн албаны хууль дүрмийн дагуу олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой.  Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангах асуудалд хувь хүний үзэл бодол, байр суурь байж болохгүй.

Тиймээс ч тусгай тангараг өргөж, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай журмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас төр, шашны үйл ажиллагаа тусдаа  байна гэж заасан байдаг. Манай яамны зүгээс асуудалд яг ийм өнцгөөр, төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Албан ёсоор хэлэхэд “Монгол Улсын хэрэг эрхлэх газрын гэгээнтэн” гэж нэрлээд байгаа зүйл огт байхгүй. Шашин бол дотроо олон урсгалтай.

Түүнээс төрийн алба ангид байх ёстой. Түүнээс цэргийн байгууллага зохион байгуулалттай, тушаалаар ийм үйл ажиллагаа явуулах боломжгүй. Энэ гарсан асуудлаар Завхан аймгийн нэг цэргийн ангид сан тавих нэрээр очиж, хувь хүмүүс өөрийн итгэл үнэмшлээр оролцсон. Зэвсэгт хүчний байгууллагын зүгээс тушаал аваад оролцсон зүйл байхгүй” гэлээ.

Дашрамд дуулгахад хутагт залж ном уншуулсан аймгийн цагдаагийн газрын дарга нарт сахилгын шийтгэл оногдуулсан талаар мэдээлэл гаргасан билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IRGEN 2018-07-11 01:46:24
    H. BATTULGA MONGOL ULS CHINII TOGLOOM BISH DANDAA L BUH YUM CHINI BUTNE GEJ BUU ENDUUR TURD AWAH TUREMGIILEHEES UUR OLON CHUHAL AJIL BII
  • Zzsss 2018-07-11 01:34:50
    Yun SONON YUM UARIAD BNA AA ODOO TUR ZASGAAR TOGLOOD SURSAN H.BSTTULGA.. Z.EHNBOLD NARIIG ULSTURUUS ZAILUULAH TSAG NI BOLSION H.BATTULGA UH...
  • зочин 2018-07-06 03:20:49
    Сайдын хэрэг байнауу гэгээнтэн байхад болох юм байнадаа
  • mk 2018-07-05 10:13:09
    Завханы цэргийн ангийн дарга тань залчихсан бсанг та хараагүй юу сайдаа тэхээр ЗХ салбарт хамаатай л болж таараа,үнэнээс бүү булж булайнуудаа ЗХ-с зайлуулчих та...
  • зочин 2018-07-05 07:21:35
    еерее хурээд ирээгуй манайхны нэг усан тэнэг дарга нараас л авчирсан даа батлан хамгаалах цагдаад цол нь томдсон тэнэг шаарууд зендее бий ялангуяа дээд тувшинд
  • Яая даа! 2018-07-05 06:55:33
    Үүнээс өөр хийж ажил алга уу, та нарт??? Боргосон нохой болгон руу чулуу шидээд, мөн ч завтай улс юмаа!!!
  • zochin 2018-07-05 04:44:27
    Шашныг төр барихдаа хэрэглэж болох эсэхийг тоншин судалж байгаа явуулга байна даа. Зохион байгуулсан хүн нь хаанаас эхтэй юм бол доо.
  • зочин 2018-07-05 04:38:20
    ерээд оны эхээр узмэрчид олноор тодорсон одоо гэгээнтэн болох болсон аливаа юм хегжиж дэвжиж байдаг хойно монголчуудын мухар сусэгт л харин еерчлелт гарахгуй юм...
  • zochin 2018-07-05 03:49:50
    ter gegeenten n bas uvsiin luivarchin baina lee. Baljaa avargiin hamaatan gesen shuu Uvsiin Naranbulag sum.
  • СМУЖМУМУ 2018-07-05 03:24:15
    Тэр Гэгээнтэн гээд бга нөхрийн Царай зүс нтр бол харваас "Тоглоомчин" гар бна лээ ккк Тархины тураалтай цагдаа нар эвий2
  • !!! 2018-07-05 03:14:10
    ha ha ineed hureeg baihiin yahuu ...