“Playtime 2018” амьд хөгжмийн наадам маргааш эхэлнэ

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам долоодугаар сарын 6, 7, 8-ны өдөр “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдана.

17 дахь жилдээ болох уг наадам орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэжээ.

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin.”, “Lite", Монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцохын зэрэгцээ электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.