Хогийн цэгийг цэвэрлэж, сагсны талбай байгуулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэ” багийн Хабитат Сэлбийн 14 дүгээр гудамжинд олон жил хуримтлагдсан хур хогийг тухайн багийн иргэд, хүүхэд, залуучууд цэвэрлэж сагсны талбай болгожээ.

Уг гудамжны буланд шөнө, оройн цагаар иргэд ахуйн болон барилгын хог байнга хаяж зун өмхийрч ялзардаг байна. Үүнийг Хот тохижуулах газар цэвэрлэдэг ч иргэд хогоо байнга хаясаар л байдаг байна.

Иймд үүнийг цэгцлэхээр “Эрдэнэ” багийн Засаг дарга оршин суугчдыг уриалан өөрсдийг нь оролцуулан цэвэрлэж ойр орчмын томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас хандив цуглуулан сагсны талбай байгуулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.