“60 тэрбум”-тай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрхэн ажилласан талаараа тайлагнасан.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Ингэснээр нийт 50 хууль, УИХ-ын 16 тогтоолыг батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 38 байгаа аж.

Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийтдээ 12 удаа хуралдан 28 хуулийн төсөл (хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 22), тогтоолын төсөл 16, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гурав, хяналт шалгалтын тайлан нэг, харьяа яам, агентлагийн тайлан хоёр, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал тавыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт 31, танилцуулга зургаа, зарчмын зөрүүтэй 119 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны хуралдаанаас гарсан нэг тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед асуудал болоод байгаа 60 тэрбумтай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-08 02:28:09
    ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙ АСУУДЛЫГ ШИЙДЧИХ ЧАДАЛГҮЙ ТӨРИЙН БӨӨС БОЛЖ СУУГАА ТҮШМЭЛ НЭРТ ГУЙЛГАЧИД. ЗЭВСЭГТ БОСЛОГО ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
  • Арай арай 2018-07-06 14:51:32
    дээр ийм ёсгүй улсууд зайдлаад улсыг дампууруулж байхад доошоо юугаа ч ярихав дээ
  • novshnuud 2018-07-06 06:33:02
    60terbum yarisan n vnen, bielegdeegvi tul heregsehgvi bolgoson gesen vv? amar ch yumdo, Tur ulsiig esreg gemt hereg tuluwluud suuj bhad ogt toohgvi, vnen dampuu...
  • dsn 2018-07-06 06:04:26
    ug n biet ezentei uchnuun ter bumiin hereg bgaag harsan medsench nud aniad unguruud l bn daa !
  • Бат 2018-07-06 02:48:18
    60 т/б их мөнгөний тоо гэхдээ аваагүй одоо хэн хаана зүгээр ажилд ордог вэ байхгүй хахууль өгч л орно ил тод болговол үүнийгээ намын санхүүжилт болгох нь зөв
  • Зочин  2018-07-06 02:02:02
    Ажлаа цэгцлээд амраач УИХ гишүүд арай их амраад байгаа юм бишүү Аль л хүмүүсийн амрууштай цагт баяр ёслол болохоор л амардаг,олон хоног амарч байна1жилд н бүү ...