Заамар сумын 200 гаруй гол горхи  булаг шандын 70-80 хувь нь ширгэжээ
Төв аймгийн Заамар сумын иргэд "Эко Алтан Заамар" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийнэ.

Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Заамар сумын 200 гаруй гол горхи, булаг шандны 70-80 хувь нь ширгэсэн бөгөөд одоо нутгийг иргэд, хүн малын ганц ундаалга болсон Туул голын эрэг дээр алт олборлож байгаа тус компани голын эргийг тойруулан хашаа татсанаас малчид малаа бэлчээж чадахгүй хүндхэн нөхцөлд амьдарч байна.

Мөн Урт нэртэй хууль болон Монгол Улсын байгаль орчин, ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг зөрчин алт олборлож байгаа тус компанийг Төв аймгийн Байгал орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоон лацадсан боловч хууль зөрчин ажилласаар байгаа гэнэ.

Сумын удирдлагууд болон нутгийн иргэд тэмцэл өрнүүлж, төр засагт дуу хоолойгоо хүргэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаггүй.

Харин энэ сарын 2-нд дээрх компанийн захиалгат мэдээ гаргасанд нутгийн иргэд гомдолтой байна. Ард түмний татварыг мөнгөөр цалинждаг, иргэдийн дуу хоолой болох үүрэгтэй үндэсний телевиз газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа иргэдээс шатахуун, хоол, буудлын мөнгө гэж 250 мянган төгрөг авсан гэж нутгийн иргэд ярьж байна.

Түүнчлэн "Алтайн Хүдэр" ХХК-ийн Баян Базараагийнх гэгддэг "Эко алтан Заамар" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дашчойнхор компани Монгол улсын бүх хууль тогтоомжид заасны дагуу 30 гаруй бичиг баримт бүрдүүлэн албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн боловч нотлох нэг ч баримт байгаагүй юм. Энэ мэт тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд баримт нотолгоо ой мэдээлэл хийх тул шударга үнэний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийнхэнд хандаад байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шантажчид аа!!! 2018-07-06 05:03:39
    Ноён уулаа хамгаалах нэрийн дор Гацуурын ордыг гацааж чадаад байгаа "Эх орончид" Заамарын энэ аймшигт сүйрлийг яагаад харахгүй бна вэ? Ашиггүй юу???
  • зочин 2018-07-06 01:49:17
    урт нэртэй хууль хучинтэй баймаар юм аа эко нэртэй хулгайчид монголоор дуурэн бна
  • зочин 2018-07-06 01:47:06
    боажя байгалийн эсрэг бух хулгай луйврын уур уурхай нехен сэргээлтийн тусгай зевшеерелтэй эко нэртэй бух компаниуд ашигт малтмал хулгайгаар олборлодог