Шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: ХНХЯ-ны хурлын танхимд Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг танилцуулна.

09:00 цагт: Улаанбаатар зочид буудлын Номын өргөө танхимд Нээлттэй Засгийн Түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III-ыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НЗТ-ийн иргэний нийгмийн форумтай хамтран зохион байгуулна.

10:00 цагт: Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд Монголын Ногоон намын залуу ногоонтнуудын зохион байгууллаж буй "Хүүхэд бидний ирээдүй" сэдэвт онол практикийн хурал зохион байгуулагдана.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурдан морины салбар хорооны дарга, Мал эмнэлгийн Ерөнхий газрын болон Гэр бүл, хүүхдийн хөгжлийн газраас холбогдох албан тушаалтнууд оролцож уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
10:30 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай санамж бичиг байгуулна. Санамж бичгийн хүрээнд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн 20 компанид эхний ээлжид 80 ажлын байр шаардлагатай бөгөөд нийслэлийн Залуучууд хөгжлийн газар залуучуудын дунд нээлттэй ажлын байр тус компанид ажилд зуучлах юм байна.
11:00 цагт: “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. Энэ жил 12 дахь жилдээ болох гэж буй уг наадам үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг сурталчлах ач холбогдолтой юм.
 
11:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Польшийн нэрт туйл судлаач Марек Каменский “Nissan LEAF” маркийн цахилгаан машинаар хийж буй аяллынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Уг аялал нь ОХУ-ын Калининград хязгаараас Латв, Литв, Орос, Монгол, БНХАУ, БНСУ-ын нутгаар дайран өгөрч Япон хүрэх юм.

11:00 цагт: МАХН Ээлжит бус их чуулганаа зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. 

11:00 цагт: Дэлхийн Банкнаас гаргаж буй Монголын эдийн засгийн тойм тайланг  хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Энэ удаагийн тайлан “Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого - Улсын хөрөнгө оруулалтыг үр ашгийг сайжруулах нь” нэртэй гарч байгаа бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүд, өсөлт, эрсдэлийн дүн шинжилгээнээс гадна улсын хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх анализыг багтааж байна. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: АН-ын Зам тээвэр, бодлогын зөвлөлөөс шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: “Эх нутгийн эзэд” ТББ, Төв аймгийн Заамар сумын иргэд хамтран “баян” Ч.Базарын “Эко алтан Заамар” компанийн хууль бус үйл ажиллагаа болон газар нутгаа хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: НЦГ-ын хурлын зааланд  Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт:  Төрийн ордонд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган  болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-06 03:57:24
    Шатахуун түгээх компаниуд хямдрал зарласан гэж сонсож бсан уу. Дандаа л баяр наадам далимдуулж нэмж бснаас 50 биш юмаа гэхэд 5% хямдруулж бсныг санахгүй юм.