Наадмаар цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргажээ.

Улаанбаатар хотын 2018 оны долдугаар сарын 10-13-ны цаг агаарын урьдчилсан төлөв:

Долоодугаар сарын 10-нд: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цаилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус шөнөдөө 11-13 градус дулаан байх төлөвтэй.

Долоодугаар сарын 11-нд: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус шөнөдөө 10-12 градус дулаан байх төлөвтэй.

Долоодугаар сарын 12-нд: Үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус шөнөдөө 15-17 градус дулаан байх төлөвтэй.

Долоодугаар сарын 13-нд: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 16-18 градус дулаан байх төлөвтэй.
 

Анхааруулга

Долоодугаар сарын 6-13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтай тул үер усны аюулаас онцгой сэрэмжлээрэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.