ДАШТ 2018: Шөвгийн наймын тоглолт өнөө шөнө эхэлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөхөд ердөө долоохон тоглолт үлдээд байна. Дэлхийн шилдэг 32 баг ОХУ-д хүрэлцэн ирсэн бол өдгөө шилдэг найман баг тунаж үлдээд байгаа юм.

Хасагдах шатны эхний даваанд Аргентин, Португал, Испанийн хүчтэй багууд  өрсөлдөгчдөө хожигдож, тэмцээнийг орхиод байна. Харин эсрэгээрээ ОХУ-ын баг таамаг эвдэж, шөвгийн наймд шалгарч үлдээд буй.

Шилдэг найман багийн тоглолт  өнөө шөнө Уругвай, Францын тоглолтоор эхэлнэ. Шөвгийн 16-д Уругвайчууд ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж байсан Португалийн багийг 2:1-ээр буулгаж авсан.

Харин нөгөө талд Францийн шигшээ баг Месси тэргүүтэй Аргентинчуудыг 4:3-аар хожиж, шөвгийн наймд шалгарч үлдсэн. Хоёр багийн тоглолтыг хэрхэн явагдахыг хөлбөмбөг сонирхогч тэсэн ядан хүлээж байна. Эдгээр багуудын аль хожсон нь Бразил, Бельгийн шигшээ багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарах учиртай. 
 

Өнөөдрийн тоглолтын хуваарь:
 
  • УРУГВАЙ – ФРАНЦ (Долдугаар сарын 6-ны 22.00, Доод Новгород хот)
  • БРАЗИЛ – БЕЛЬГИ (Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот)

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.