Шалтгаангүйгээр шатахууны үнэ нэмсэн асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой
-Орон нутагт шатахууны үнэ огцом нэмэгдсэн байна гэв-
 
АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн “Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүд”-ийн зүгээс өнөөдөр шатахууны үнийг буулгах шаардлага, үндэслэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн эхэнд АН-ын гишүүдийн төлөөлөл “Энэ оны эхээр шатахууны үнэ нэмэгдсэн даруйд иргэд ихээр бухимдаж, үнэ буулгах асуудлаар төр засагтаа хандаж эхэлсэн байдаг. Ийнхүү эхний таван сарын хугацаанд 3 удаа нэмчихлээ. Ард түмний нуруун дээр хүч ачаа ирлээ. Яаж амьдрах юм бэ. Шатахууны үнээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өдөр тутамдаа авч иддэг байсан хүнсний ногоогоо ч авч идэж чадахаа байлаа. Хэн нэг кг төмсийг 3000 төгрөг, нэг кг байцааг 7000 төгрөгөөр авч идэж чадах юм бэ. Бид энэхүү иргэдийн хүсэлтэд үндэслэж, шатахууны үнэ буулгах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм.
 Шатахууны үнэ ингэж өссөн нь иргэдэд хүнд тусч, эсрэгээрээ импортлогчдын ашиг ихээр нэмэгдэж байна. Тиймээс бид хоёр үндсэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Үүнд,
 
Нэгдүгээрт, Засгийн газар 2018 онд багтаан шатахууны үнийг тодорхой хүрээнд буулгах. Нэн яаралтайгаар нэмэгдсэн үнийн асуудлыг зохицуулах шаардлагатай.
 
Хоёрдугаарт, МАН 2016 оны улс төрийн сонгуульд оролцохдоо шатахууны үнийг  өсгөхгүй барих, улс даяар нэг үнэтэй байлгах амлалтыг өгсөн байдаг. Гэтэл орон нутаг болон нийслэлд шатахууны үнэ газар тэнгэр шиг байгаа. Тиймээс бид нэг үнэтэй болгохыг шаардаж байна” гэсэн юм.
 
Мөн энэ үеэр АН-ын гишүүн “Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж, нэг иргэнээс жилд 600 мянган төгрөг илүү гарч байна. Энэ зардлаас үүдэж, айл өрхүүд хүнсний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. АН-ыг засаг барьж байх үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж, шатахууны үнийг хэвийн барьж байсан. Гэтэл МАН гарснаас хойш энэ хөтөлбөр зогсож, шатахууны үнэ нэмэгдсээр байна. МАН бодлогоо эргэж харж, гадуур гарч бодит байдалтайгаа танилцах хэрэгтэй” гэсэн юм.
 
Орон нутгийн тээврийн хэрэгсэл үнээ нэмнэ 

Улмаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой орон нутаг, хот хоорондын нийтийн болон ачаа тээврийн үнэ нэмэгдэх бодит шаардлага үүссэнийг онцлов.

Ачаа тээврийн үнэ нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх учир засгийн газар бодьтой арга хэмжээ авахыг уриалсан юм. Өмнө нь хэрэгжиж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, асуудалд авах, гээхийн ухаанаар хандахыг хүссэн юм.

Түүнчлэн АН-ын бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Парчин “Нийгмийн халамжийн бодлогоо тэлээгүй мөртлөө Засгийн газар шатахууны үнийн өсөлт дээр тодорхой бодлогын арга хэмжээ авахгүй байгаа нь буруу. Наадмын өмнө шатахууны үнийг нэмж, гэнэтийн бэлэг барьсан явдалд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Одоо газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ид ажил эхэлж байгаа.

Иргэдийн амралт эхэлж байна. Ийм цаг үед шатахууны үнэ нэмэгдчихээд байхад Засгийн газар зүгээр суугаад байна. Тиймээс жолооч нар тодорхой давтамжтайгаар сигнал дарж, Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэхийг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан уриалж байна. Тодруулбал, энэ сарын 09-нд өглөө болон орой хоёр удаагийн давтамжтайгаар замын хөдөлгөөнд орж байгаа жолооч нар сигналаа дарж, эсэргүүцлээ илэрхийлье. Бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэж байгаа шүү.
 
Манай нам засаг барьж байхдаа ард түмнийхээ төлөө сэтгэж гаргаж ажиллаж, шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч ирсэн. Эрх баригч нам сонгуульд ялалт байгуулж гарч ирэхдээ шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй гэж амласнаа санах хэрэгтэй. Шатахууны үнэ нэмэхгүй гэж гарч ирсэн, амалсан. Өнөөдөр амлалтаасаа буцсан ухарсан байдалтай байна. Үнэ тогтворжуулах 3 жилийн хугацаатай хөтөлбөрийг 2013 оноос хийхдээ шатахууны үнийн бүтцийг задалж, асуудлын үр дагавартай нь биш, учир шалтгаантай нь тэмцэж эмчилж байсны үрээр 2013-2016 онд шатахууны үнэ тогтвортой байсан шүү” гэлээ.

Мөн түүнчлэн Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Болорсүрэн “Бид өнгөрсөн 10 хоногт орон нутгаар явж ажиллаад ирлээ. Орон нутагт шатахууны үнэ огцом нэмэгдсэн байна. Зарим газар шатахуун зарахгүй байна, хязгаарлалтай зарж байна. АИ-95 гэчихээд 92 шахаж байна, 92 гэчихээд 80 шахаж байна. 80 хийсэн машины цагаан гол дуугараад байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ.

Засгийн газар нь ОУВС-гийн нэр барьж татвараар дарамтлаад, үнийн өсөлтөөр боомилоод ард иргэдийг ядууруулж байна. Хүмүүсийг ямар ч худалдан авалтын чадваргүй болгож нийгмийг бухимдалтай болгож байгаа эрх баригч намынхан хариуцлага хүлээх ёстой. Эрх баригчид учраа мэдэхгүй мунгинаж байхын оронд шатахууны үнийг тогтворжуулах ёстой гэж МАН-нд шаардлага хүргүүлж байна” гэсэн байр суурийг илэрхийлцгээлээ.
 
Ингээд 21 аймагт шатахууны үнэ хэдэн төгрөгөөс хэдэн төгрөг болтлоо нэмэгдсэн байгааг дараах хүснэгтээс харна уу.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2018-08-30 01:54:34
    Shextgazar xvch dutaj b.a
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-08 02:39:00
    БОСЛОГО, ХУВЬСГАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА.
    64.119.21.78
    Мэдэгдсэн Хариулах
  • хэмнэлт 2018-07-06 11:26:20
    цахилгаан машин унаач
    64.119.27.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-06 10:35:25
    92 бинзен 1800 болчоод байхад юун 1750 бэ
    202.131.249.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-06 08:28:07
    монгол ялж байгаа нь энэ хувийн хэвшлийнхэн бензинээ хэдээр зарах ногооны унэ хэд болох ан д ямар хамаа байнаа танай намынхан бугд хулгайчид
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-06 07:00:26
    Хувийн хэвшил хэдэн төгрөгөөр бензинээ зарах загийн газарт ямар хамаатай гэж АН мөн ярих юм аа олов оо Нам гэж байгаа гэж мөн ажил хийсэн болж
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах
    • кросс 2018-07-06 09:47:55
      хол очиж гуц аа
      202.131.231.26
      Мэдэгдсэн Хариулах