Балетийн олон улсын тэмцээнээс Монгол эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртлээ
БНСУ-д 11 дэх удаа зохион байгуулагдсан “Korea International Ballet” 2018 Сөүл хотод зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.

 Тус тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужин амжилттай оролцож алтан медаль хүртсэн байна. Тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцсон бөгөөд олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа балетийн А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой.

 Манай улсад балетийн урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн нь Монгол Улсын балетийн түүхэнд нэн шинэ хуудас нээж байгааг олон улсын урлаг судлаачид онцлон бичжээ.




О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Олон улсын анхдугаар балетийн тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртээд байсан юм. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын балетийн түүхэнд Зууны манлай бүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийн олон улсын IV тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yu byteesen bolood Rabdan ardiin jujigch 2019-01-12 10:21:04
    ene bol gabya yneheeriin ikhe hedelmer tebcheer byteel ermelzel iim hymyysiig sagnah ni ynendee tohirno!ardiin jujigchin RABDAN heb be?....yu byteesen yum be?ii...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-06 08:34:21
    баяр хургэе хар пиар билгээ монгол комментээр дамжуулахгуй дан хар мэдээ л дамжуулах байхдаа
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Наран 2018-07-06 07:14:50
    Сайхан авьяастай охин шүү. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье
    202.9.42.8
    Мэдэгдсэн Хариулах