Аянганд өртөхгүйн тулд яах вэ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулсан.

Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгож дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж:

-Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.

-Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.

-Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.

-Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.

-Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.

-Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.

-Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.

-Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.

-Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй байдаг аж.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-06 08:25:51
    хотын ойролцоо модонд ойр айлууд хамгаалт яаж хиилгэх вэ? хариу 91911140 тоот утсаар өгнө үү,
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах