Бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэлийн төрсөн өдөр тохиож байна
Түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хамгийн хөөрхөн эгдүүтэй хэвлүүхэн яриатай, бяцхан гоц авьяастай Б.Бат-Энэрэл хүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 2011 оны долдугаар сарын 7-ны энэ өдөр халамжтай ээжийнхээ хүү, хайртай эгчийнхээ дүү нь болж хорвоод мэндэлжээ. Харааны бэрхшээлтэй төрсөн ч бурхан түүнд авьяасыг харамгүй заяасан байгаа юм.

Хар багаасаа дуулж ирсэн түүнийг гавьяат жүжигчин С.Батсүх гарынхаа шавь болгож, хамтдаа уран бүтээл хийж, хэд хэдэн удаа тайлан тоглолтоо хийсэн билээ. Дуулсан дуу болгоноороо ухаарал хайрладаг дуучин хүү Б.Бат-Энэрэлд хоёр өрөө байрыг нь авч өгөхдөө хүртэл гавьяат маань бэлэгшээж 7 давхарт, 707 тоотод авч өгсөн юм гэнэ лээ.
Ийнхүү 7 насныхаа төрсөн өдрийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байгаа бяцхан сод авьяастан хүүд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • >geleg ubuu n 2018-07-08 05:44:27
    byazhan dyydee ubuu naz jargal eryyl ehy\nh cain csaihniig hyseed turiin tom duuchin bolohiig hysen erooye
  • zochin 2018-07-07 09:32:05
    HAPPY BIRTHDAY BAT-ENEREL ee saihan bayarlaarai,mundag huu shu