Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд хурдаа тохируул
Урин дулаан цаг буюу амралт зугаалгын улирал эхлэхээр иргэд хөдөө гадаа их явж амарч зугаалдаг билээ.

Тэгвэл хөдөөг зорьж байгаа жолооч нар хурдаа хэтрүүлж яваад ноцтой осол гаргах тохиолдол гарсаар байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж, байнга анхаарал сэрэмжлүүлэг өгсөөр байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Төв аймгийн нутаг Сансар орчимд автын ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас эрсэджээ. Тодруулбал, том тэрэгтэй мөргөлдсөн жижиг автомашин хурд хэтрүүлж гүйцэж түрүүлэх гэж байгаад ийнхүү осолджээ.

Яагаад гэвэл монголчууд сайн явж ирсэн үү гэж асуудгаас хурдан явж ирэв үү гэж асуудаггүй ард түмэн шүү. Удаан ч гэсэн гэртээ харина. Тиймээс холын замд хурдаа тохируулж, аюулгүй бүсээ зүүж хэвшихийг зөвлөж байна.

 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-08 07:05:55
    Би олон жил тэрэг барьж байгаа хүн 80км цагийн л хурдтай явах ёстой би энгэж л явдаг тэгэхэд нэг их давхисан улс үхэх л гэж яардаг байхдаа өөр яав гэж