Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал манайд гурван өдөр болж өндөрлөв.
Бага хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” зэрэг бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусгуулсан билээ.

Хутагт залсан хурандаа нарыг шийтгэлээ
Цахим сүлжээгээр шуугисан нэг сэдэв бол “Цагдаагийн байгууллага хутагттай болжээ. Түүнийг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын Цагдаагийн газрын дарга нар урьж, ном уншууллаа” гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан. Цагдаагийн байгууллагаас ч энэ хэргийг шалгаж буйгаа мэдэгдсэн билээ.
Гэвч цагдаагийн дарга нарын хувьд хутагтыг албан байгууллагадаа урьж, засал хийлгэсэн нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн үйлдэл болжээ.
Иймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт сахилгын шийтгэл ногдуулав. Тэдэнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дахин нэг хүүхэд тогонд цохиулж эндлээ
Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэг дэх “Болор” амралтын газрын ойролцоо болжээ.
Охин Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн Зүүн салаа гэх газар дугуй унаж яваад ийн осолд өртсөн байна.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээллээр “Болор” амралтын газраас 10 айл руу татсан цахилгааны 15 тулгуурын 8 дахь тулгуур хазайсан байдалтай, хүчдэл нь газардуулгагүй хүчдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлжээ. Уг шугам нь “Болор” амралт анх байгуулагдахад ажилчдын байрыг тэжээхэд зориулж татсан шонгууд юм байна.
Шалтгаангүйгээр нэмэгдсэн шатахууны үнийг бууруулахыг шаардав
Зам тээврийн зөвлөл шатахууны үнийг бууруулахыг шаардлагыг Засгийн газарт тавилаа.
2018 он гарснаар шатахууны үнэ гурван удаа өсчээ. Хамгийн сүүлд энэ сарын 4-нд нэмэгдсэн байна.
Тодруулбал, “Магнай трэйд”, “Петровис” зэрэг томоохон импортлогчдоос эхлээд ихэнх газар шатахууны үнээ нэмжээ. Орон нутаг тэр дундаа Баян-Өлгий, Увс зэрэг баруун аймагт шатахууны үнэ Улаанбаатараас 20 хувиар илүү байгаа аж. Иймээс Зам тээврийн зөвлөл Засгийн газар болон эрх баригч намд дараах шаардлагыг хүргүүлж буй юм байна.
21 аймаг есөн дүүрэгт түгээж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулах
Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгох” гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардав.

Орон сууцны нэг давхарт байрладаг хоолны газруудыг хаах санал гаргав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг байна. Оршин суугчдын зүгээс ирүүлсэн гомдлыг үндэслэн дээрх саналыг гаргасан бөгөөд өмнө нь бас шаардлага тавьж байсан бөгөөд ирэх наймдугаар сарын 1-ээс эл саналыг хэрэгжүүлэхээр хугацаа заагаад буй юм.
Иргэд саналыг дэмжиж байгаа ч хоолны газрууд харин эсэргүүцэж буй.
О.Сайхан
Оллоо.mn