Манай нутгийн сайхныг үзэх гэж байгаа бол машинаасаа буугаад явна уу та
Амралт зугаалгын улиралаар аялж зугаалж яваа хүмүүс ямар ухамсар, ямар үйлдэлтэйгээ харуулдаг билээ.

Байгалийн сайхныг үзэж мэлмийгээ бясгаж, сэтгэлээ сэргээх гэж байгаа бол аялагч та жаахан ч гэсэн ухамсартай, үүрэгтэй хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна. Зорьсон нутагтаа, буудалсан газартаа хэрэглэсэн хог хаягдлаа хаяхгүй аваад явчихдаг байгаа ч. Найралсан газраа хогоо хаяхгүй байх нь машигдаа далбаа зүүж давхихаас илүү эх оронч үзэл юм шүү иргэдээ.

Байгаль орчноо бохирдуулж, гол мөрнөөр дур зоргоороо явахдаа нэгийг бодож нөгөөг тунгаагаач.

Очсон газар болгоноо сүйтгэн, машиныхаа эд хав, хурд хүчийг шалгаж, байгаль сүйтгэхээ болиоч ээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байдаг Сахарын цөлд ч байхгүй Мухартын гол хэмээх Баян бүрд их сайхан байгаль цогцолсон газар.

Асар том элсэн уулын бэлээс булгийн эх мэт ус бургилан гарч ирж урсдаг сайхан гол гэж хэлээд гуйгаад байхад бүүр нэг адарч, зөрж, гол усыг минь сүйтгэж, машинаараа сайхан байгаль руу маань дайраад цуваад явж байгаа жийптэй аялагчид олон хүний дургүйцлийг их хүргэлээ. Эдгээр машины эздэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ёстой болов уу. 

Манайхан яахаараа ийм муухай болчимгүй хүнлэг биш, хайрлах энэрэх сэтгэлгүй болчихсон юм бэ. Амиа хайрладаг шигээ, ариун дагшин газар нутгаа яагаад хайрлаж болохгүй гэж.

Аялж зугаалж байгаа нэрийдлээр архидан, согтуурч, хөлчүүрч, зодолдож, цохилцож, цус нөж гол лус руу минь минь асгаж, архины шил, гялгар цаас, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, дотуур хувцас, 00-ийн цаасаар нутаг усыг минь бузарлахаа болиочээ. Та нарт сайн зүйл болохгүй байх шүү. Газар усны лус савдаг гэж догшин хийгээд дагшин байдаг.
 
Хэрвээ та манай нутгийг очиж үзэх гэж байгаа бол машинаасаа сайхан буугаад энэ элсэн уулыг хажуу талаар нь нуруулдаж алхаад яваад үзчихээрэй.

Дээр нь яг энэ хавьд битгий биеэ засаж бай учир нь булгийн эх газар монгол хүн бие засдаггүй юм яр шархандаа баригддаг юм их догшин газар шүү. Хэрвээ та энэ сайхан онгон дагшин газрыг бузарлавал эргээд өөрт тань яагаад ч сайнаар нөлөөлөхгүй шүү. Байгаль хайрла хамгаал, элдэв хог новшоо битгий хая, битгий бузарла гэж гуймаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sss 2018-07-12 03:20:36
    Хүн л юм чинь баана. Жорлон хогийн саваар хангачих л даа
    27.123.214.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Nemergue 2018-07-10 06:04:50
    Zolbin mongol hodoo ch ter gudamjind ch ter zolbintsoor... etseg ni zolbin ur ni zolbin baihgui yu geh ve de
    66.181.161.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2018-07-10 03:38:28
    Юун дээрэлхүү, бүдүүлэг юм бэ. Хаа ч байхгүй үзэсгэлэнтэй газрыг ингэж үзэх гэж, арай ч дээ.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-09 11:05:52
    хот хөдөө нилдээ хог болсон байгаа. гялгар уут, нисдэг гэрэлт зул мэтийг хэрэглэхгүй байя
    122.201.31.67
    Мэдэгдсэн Хариулах
  • adilhan hairla  2018-07-09 03:16:02
    tegj ih nutgaa hairladag bol UB-g bas hairlah heregtei. UB hot maani yamar bolood bain hartsgaa. odort heden huuhed nas barj baina?
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-09 03:09:35
    манайхан арай л зааван бүдүүлэг сэтгэлгүй байна. Бид бусдыг хүндэлнэ, бусдын эрх ашиг гэж бас байдгийг ер мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй сонин бүдүүлэг хүмүүс...
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-09 02:21:49
    Аялаж зугаалж болно монгол хүн гэхээр л гахай нохой шиг байхаа болж тарисан хогоо уутандаа хийгээд авчираад хогийн цэгт хаяж сурмаар
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • малчин 2018-07-09 01:55:39
    Тэгэлгүй яахав дээ. Эх байгаль, хүрээлэн байгаа орчин чинь ариунаас ариун дагшин байвал та бид ч мөн тийм л байна шүү дээ. Монгол хүний эх оронч үзэл,
    202.9.41.234
    Мэдэгдсэн Хариулах